НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Япон улсад болох тийболын тэмцээнд оролцох багш, сурагчид батламжаа гардан авлаа
2023.06.20
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Япон улсад болох тийболын тэмцээнд оролцох багш, сурагчид батламжаа гардан авлаа

Баянгол дүүргийн хэмжээнд 300 орчим хүүхэд Тийболын спортоор хичээллэж байна.

Үүнээс тэмцээн уралдаанд амжилттай оролцож, бусдыгаа манлайлсан 13 сурагч, тэднийг бэлтгэж дасгалжуулж, амжилт гаргасан 10 багшид ирэх долдугаар сард Япон улсад болох Тийболын спортын нөхөрсөг тэмцээн, Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд урилгаар оролцох эрх бүхий Батламж-ийг гардууллаа.

Тийбол нь хүүхдийн бие бялдрыг зөв хөгжүүлэх, багаас нь бусдыг хүндлэх, багаар ажиллах, ялагдал, хожигдлыг зөв талаас нь ойлгож мэдрэх зэрэг чадварыг суулгахад чухал суурь болсон спорт юм.

Тийболын спорт Монгол Улсын хэмжээнд хөгжих эх суурь нь Баянгол дүүрэгт тавигдаж байна. Цаашид Тийболын спортыг хөгжүүлэх чиглэлд бүхий л  тал дээр анхаарч ажиллана гэдгээ Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа энэ үеэр хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ