НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж өглөө
2023.09.13
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

БГД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шаардлагатай тоног төхөөрөмж өглөө

БГД-ийн иргэдийн эрүүл аюулгүй байдалд цаг үргэлж анхаарч ар гэр үр хүүхдээ үл анхааран, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж яваа албан хаагчдаа дэмжих нь дүүргийн удирдлагын бас нэгэн үүрэг юм. 

Тиймээс цагдаагийн алба хаагчдад албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлэн, өнөөдөр хүлээлгэн өгсөн байна. 

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 25-ныг хүртэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан сэжигтэн, яллагдагч нарыг олж тогтоох, түдгэлзүүлсэн хэрэг болон хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн шийдвэрлэлтийг нэмэгдүүлэх зориолгоор “Оргодол” тусгай арга хэмжээг зохион байгуулж дууслаа.

Тус арга хэмжээнд хамт олноо манлайлж, мэргэжлийн ур чадвар, идэвх зүтгэл гарган оролцож, эхний гурван байранд шалгарсан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Тэргүүн байр- Эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ц.Төрбат
Хоёрдугаар байр- Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Молор
Гуравдугаар байр- Мөрдөгч, цагдаагийн дэслэгч М.Сүхбат нар тус тус шалгарчээ.

ШИНЭ МЭДЭЭ