НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Шинэ бүлэг нэмсэн цэцэрлэгүүдэд хүүхдийн орны хэрэглэл өглөө
2023.09.07
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Шинэ бүлэг нэмсэн цэцэрлэгүүдэд хүүхдийн орны хэрэглэл өглөө

Баянгол дүүргийн ИТЬХ-ын дарга Б.Сэмжидмаа энэ хичээлийн жилд шинээр бүлэг нэмж байгаа БГД-ийн 47-р, 100-р цэцэрлэгт хүүхдийн хөнжил, гудас, цагаан хэрэглэл тус бүр 100 ширхэгийг хүлээлгэн өгч цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

47-р цэцэрлэгийн эрхлэгч шинээр ажилд орж байгаа багш нартаа хичээлийн хэрэглэгдэхүүн болон арга зүйн зөвлөгөө өгч дадлагжуулж хүлээн авч байгаа тухайгаа хэлсэн бөгөөд энэ нь шинэ залуу багш нарт дэмжлэг болж, сургалтын чанарт сайнаар нөлөөлөх юм. 

Тус цэцэрлэг Эрин хорооллын салбартаа шинээр 3 бүлэг, Нарны хороололд 2 бүлэг шинээр нээжээ. 

ШИНЭ МЭДЭЭ