2023.04.20
Эрүүл мэнд
ЭМДЕГ-аас Улсын бүртгэлийн газрын алба хаагчдад сургалт орлоо
ЭМДЕГ-аас Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдад эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, эдэлж болох хөнгөлөлт, урамшууллыг хэрхэн ашиглах зэрэг асуудлуудын хүрээнд зөвлөмж чиглэл өгөх зорилго бүхий сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан хаагчид танхимаар, нийслэл болон орон нутаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн албан хаагчид цахимаар буюу нийт 200 орчим албан хаагч хамрагдсан юм.
Эрүүл мэндийн даатгалын тухай ойлголт, түүний хэрэглээ ба ашиглалтын талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Д. Булгантамир мэдээлэл хүргэж, сургалтын төгсгөлд албан хаагчдын асуусан асуултад хариулт өгснөөр өнөөдрийн сургалт өндөрлөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
Тоон гарын үсгээ авцгаая
2023.10.19