Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ
2023.09.22
Хүний эрх

Иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын холбогдох хүмүүстэй уулзалт хийлээ

Улсын бүртгэлийн байгууллага иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд Нийслэлийн прокурорын газрын холбогдох хүмүүстэй уулзалт хийв.

Уулзалтад Нийслэлийн прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Х.Батчимэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн прокурор Ш.Сувд-Эдэнэ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын УБНА-ын дарга С.Оюунгэрэл, ИУБГ-ын дарга Т.Төгөлдөр нар оролцов.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд эрх ашиг нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл солилцох, бичиг баримтгүй иргэдийн эрх ашгийг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн иргэдэд бүртгэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх, хүүхдийн болон ахмад настаны халамжийн газруудад очиж судалгаа хийх, иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдлийг хуулийн хүрээнд шийдвэрлэх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ