ОХУ-ын бүртгэл, кадастр, зураг зүйн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2023.10.24
Гадаад харилцаа

ОХУ-ын бүртгэл, кадастр, зураг зүйн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын ээлжит 25 дугаар хуралдаан 2023 оны 10 дугаар сарын 23-наас 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа билээ.

Тус хуралдааныг тохиолдуулан Монгол улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын “Бүртгэл, Кадастр, Зураг зүйн газар”-ын орлогч дарга ноён Смирнов.М.С тэргүүтэй Монгол дах ОХУ-ын ЭСЯ-ны атташе зэрэг зочдыг УБЕГ-ын төлөөллүүд хүлээн авч, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар төлөөлөгчид хоёр байгууллагын цахим шилжилтийн ололт амжилт, сайн туршлагын талаар санал солилцсон ба цаашид “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл”-ийн чиглэлээр хамтран ажиллах, харилцан туршлага солилцох хүсэлтэй байгааг илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ