2023.05.03
Хууль, эрх зүй
Улсын бүртгэлийн хэлтсүүд “Про Боно өдөр”-т оролцож, иргэдэд тоон гарын үсэг олголоо
Монголын Хуульчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх “Хуульчийн Про Боно өдөр-2023” өдөрлөг орон даяар болж өндөрлөлөө.
“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдсан тус өдөрлөгт 21 аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүд оролцон иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, Тоон гарын үсэг олгож ажилласан юм.
Мөн Нийслэл хотод буюу Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс оролцож, нийт 210 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлж ажиллалав.
ШИНЭ МЭДЭЭ
Тоон гарын үсгээ авцгаая
2023.10.19