“МАСС АКАДЕМИ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2023.06.30
Хууль, эрх зүй

“МАСС АКАДЕМИ” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Масс Академийн гүйцэтгэх захирал Я.Эрдэнэчимэг нар өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр бүртгэлийн байгууллагын албан хаагчдын гадаад хэлний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг үзэглэлээ.

Санамж бичгийн хүрээнд төрийн албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн англи хэлний бүх шатны сургалтууд зохион байгуулагдахын зэрэгцээ гадаадын их дээд сургуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах давуу талыг бүрдүүлэх юм.

"Масс Академи" ХХК нь 2010 оноос эхлэн аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран дотоод болон гадаад сургалтуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд 2019 оноос эхлэн үйл ажиллагаагаагаа өргөжүүлэн Филиппин, Сингапур, Канад, Энэтхэг зэрэг улсуудын англи хэлний сургуулиудын Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа туршлагатай хамт олон юм.

ШИНЭ МЭДЭЭ