Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн боллоо
2023.10.30
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын үндэсний зөвлөгөөн боллоо

Дэлхийн Цаг уурын байгууллага үүсэн байгуулагдсаны 150 жил, Монгол улсад Ус цаг уурын байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Монгол улсын Ус Цаг уурын алба Дэлхийн Цаг уурын байгууллагад гишүүнээр элссэний 60 жилийн ой зэрэг түүхэн ойнууд давхацсан онцлог жил болж байгаа учир Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ 2023 оныг “Ус цаг уурчдын жил” болгон зарлаж, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний "ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН"-ийг санаачлан зохион байгуулав.

Ус цаг уур, орчны хяналт, шинжилгээний салбарын хөгжлийн өнөөгийн байдал, тогтолцоо, тулгамдаж буй асуудал, дэлхийн болон олон улсын цаг уурын байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаарх бодлого, үйл ажиллагаа, албан хаагчдын болон эрдэмтэн судлаачдын илтгэл, мэдээллийг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг хэлэлцэн Хөгжлийн шинэ үеийг эхлүүлэхээр 21 аймгийн 700 гаруй албан хаагч уг зөвлөгөөнд оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ