Улсын бүртгэлийн ерөнхий газар Төрийн албаны салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргатай боллоо
2023.10.25
Улстөр

Улсын бүртгэлийн ерөнхий газар Төрийн албаны салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргатай боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны “Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/176 дугаар тушаалаар тус газарт Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын орон тоог ахлах түшмэлийн удирдах албан тушаал ТЗ-4 ангилал зэрэглэлд хамруулан шинээр бий болгосон.

Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын сул орон тоог нөхөх төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан Ө.Манжилыг Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 427 дугаар тогтоолоор уг албан тушаалд томилсон бөгөөд тогтоолыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, доктор С.Цэдэндамба 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв, орон нутгийн удирдах албан тушаалтнуудыг байлцуулан танилцуулж, Салбар зөвлөлийн тамга, хэвлэмэл хуудсыг Ө.Манжилд гардуулан өглөө.

Энэ үеэр С.Цэдэндамба хэлсэн үгэндээ “Төрийн албаны шинэтгэл хийгдэж байгаа энэ онцгой цаг үед агентлагуудаа манлайлан хамгийн түрүүнд Салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргатай болж байгааг онцлоод, хүн төвтэй, хариуцлагатай, ур чадвартай, бүтээмжтэй, хяналт хариуцлагатай, ёс зүйтэй, суралцан хөгжигч төрийн албыг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаарай” хэмээн захилаа.

ШИНЭ МЭДЭЭ