Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 64.5 га талбайд нөхөн сэргээлт хийлээ
2023.11.02
Орон нутгийн хөгжил

Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан 64.5 га талбайд нөхөн сэргээлт хийлээ

Булган аймгийн Бүрэгхангай, Дашинчилэн сумдад уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг 10 аж ахуйн нэгжийн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлтэй тус аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд танилцан газар дээр нь ажиллалаа.

Аж ахуйн нэгжүүд 64.5 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 33.75 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийсэн байна.

Мөн дүйцүүлэн хамгаалах ажлын хүрээнд эвдэрч орхигдсон 31.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, 2 булгийн эхийг хашиж хамгаалж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 33100 ширхэг мод тарьсан байна.

ШИНЭ МЭДЭЭ