"Тогтвортой хот" төсөлд хамтран ажиллана
2023.11.04
Байгаль Орчин, Аялал жуулчлал

"Тогтвортой хот" төсөлд хамтран ажиллана

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж хамтын ажиллагааг бататгах, цаашид хамтран ажиллах боломжтой төсөл хөтөлбөрүүдийн асуудлаар санал солилцлоо.

Тодруулбал, Даян дэлхийн байгаль орчны сангийн Тогтвортой хот төсөл, Текстилийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээнд аюултай химийн бодисын хэрэглээг зогсоох төслүүдийг боловсруулахад БОАЖЯ-ны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, Нийгмийн эрүүл мэнд, уур амьсгалд дасан зохицох төслийг боловсруулж хамтран ажиллах, мөн дотоод орчны агаарын бохирдолд барилгын материалын нөлөөллийг бууруулах, Ойн түймэртэй тэмцэх багажаар хангах, сургалт зохион байгуулах, түймрийн зураглалыг гаргахад мөн Биологийн олон янз байдлын Олон улсын Сангийн хүрээнд төсөл хэрэгжүүлэх асуудлаар хамтран ажиллах санал солилцов 

ШИНЭ МЭДЭЭ