2012.05.24

Гадаадын хөрөнгө оруулалтын тал хувийг Хятад эзэлжээ

Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын хурал өнгөрсөн баасан гаригт Бээжин хотноо болжээ. 

Уг хуралд илтгэл тавьсан Монгол улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатарын мэдэгдсэнээр бол, өнгөрсөн жилийн байдлаар Хятад улсын 5639 компани Монголд хөрөнгө оруулаад буй ажээ. Энэ нь Монгол дахь нийт хөрөнгө оруулалтын 49.4 хувийг эзэлсэн дүн гарчээ.

Одоогийн байдлаар Хятад улсын Монголд хийсэн хөрөнгө оруулалтын хэмжээ 2.85 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь манай улсад орсон гадаадын нийт хөрөнгө оруулалтын бараг тал хувьтай тэнцэж буй ажээ. Хятад улс нь хөрөнгө оруулалтын энэхүү үзүүлэлтээрээ бусад улс орноос хол давжээ. Өнгөрсөн жилийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 6.38 тэрбум ам.долларт хүрсэн байна.

2011 онд Монгол улс Хятад руу 20 гаруй сая тонн нүүрс, 576 мянган тонн зэсийн баяжмал, 5 сая тонн төмрийн хүдэр, 2.5 сая тонн түүхий нефть экспортолжээ.

Тус хуралд Монголоос 20 орчим компани өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан оролцсон бол Хятадын талаас “Шинхуа”, “Чайна Гоулд”, “Хятадын хөгжлийн банк” гэх мэт 70 гаруй компани оролцжээ.

Хятад улсын компаниуд Монголын нүүрс, зэс, молибдени, төмрийн хүдэр, ган, газрын тос, уран, эрчим хүч, дэд бүтэц, барилгын зэрэг бүхий л салбарт хөрөнгө оруулалт хийж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.