Улаан.Ч 2012.10.01 | Сонин: Зууны мэдээ

Ч.Улаан: Бондын ашгийг урсгал зардал, нийгмийн халамжид зарцуулахгүй

Ч.Улаан: Бондын ашгийг урсгал зардал, нийгмийн халамжид зарцуулахгүй
Сангийн сайд Ч.Улаан

Манай улс 1.5 тэрбум ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байна. УИХ-аас бонд гаргах шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт гаргасан юм. Энэ талаар Сангийн сайд Ч.Улаанаас тодрууллаа.


-УИХ-аас 1.5 тэрбум ам,долларын бонд гаргахаар боллоо. Энэ нь ямар ашиг авчирах вэ?
-Засгийн газар гадаадын зах зээлд таван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт цаасыг ойрын хугацаанд гаргаж борлуулахаар боллоо. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцээд дэмжсэн. Бондыг хөрөнгө оруулалтын шинжтэй эдийн засгийн хувьд үр ашигтай бизнесийн хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэхэд зориулж ашиглана. Өөрөөр хэлбэл, өндөр үр ашигтай төсөл хэрэгжиж, эргэж өөрөө зээлээ төлөх бололцоог харгалзан үзсэн үнэт цаас юм.

Энэ таван тэрбум ам.долларын бондоос ирэх жил буюу 2013 онд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг гаргаж боруулна. Засгийн газрын өрийн тогтвортой байдлыг хангах, хуулиар тогтоосон тусгай шаардлага буюу улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэх үүний 50 хувиас хэтрэхг үй байх гэсэн хуулийн шаардлагаар хязгаарлагдаж байгаа. Тэгэхээр 1.5 тэрбум ам.долларыг ирэх онд гаргана гэсэн үг.

Шинэ бондыг төсвийн урсгал зардал, нийгмийн халамжийн арга хэмжээнд ашиглахгүй. Үүнийг хуульдаа тодорхой зааж өгч байгаа. Үүнийг зөвхөн үр ашигтай төсөл хөтөлбөрт зориулна.

-Бондын ашиг жил ирэх тусам нэмэгдэнэ гэсэн үг үү?

-Өрийн ачаалалтай холбогдуулаад бондынхоо хэмжээг тодорхойлно. Төлөвлөсөн хэмжээгээр явбал 2014 он гэхэд хоёр тэрбум бондыг гаргах эдийн засгийн чадавхи бүрдэнэ. Өрийн дарамтад оруулалгүй үе шаттайгаар 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ.

-Таныг Японд бонд гаргах хэлэлцээр хийсэн гэж сонссон. Ямар хэлэлцээр хийсэн гэж?

-Японд олон улсын дэлхийн банкуудын жилийн тайлан уулзалтад оролцоод ирлээ. 180 улсын сангийн сайд болон орлогч сайд нар цугласан. Энэ нь жилдээ сангийн сайд нар цуглаж ажил байдлаа дүгнэж, зорилгоо тодорхойлдог уулзалт. Уулзалтын үеэр хоёр талын хэд хэдэн уулзалт хийсэн. Сангийн яам, банкуудтай уулзаад бонд гаргах болсноо мэдэгдлээ. Тэд манай улсын бонд гаргаж байгаа асуудлыг сонирхож байна лээ.

Мөн Монгол ойрын хугацаанд эдийн засаг нь сэргэж хөгжих бололцоотой улс орон гэж дүгнэж байсан. Дэлхийн 10 гаруй байгууллага бондын чиглэлээр хамтан ажиллах хүсэлт өгөөд байна. Үүнээс хамгийн боломжийн гэсэн байгууллагаа сонгоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.