Баярсайхан.Г 2012.05.25 | Сонин: Өнөөдөр сонин

Г.Баярсайхан: “Чингэлтэй хайрхан”-аа дархлуулж, амлалтаа биелүүллээ

Г.Баярсайхан: “Чингэлтэй хайрхан”-аа дархлуулж, амлалтаа биелүүллээ
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан

УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайхантай ярилцлаа.

Байнгын хорооны хурал дээр энэ хуулиас болж улс төрийн маш том тэмцэл болсон. Ц.Сэдванчиг бид хоёр намын байр суурийг хадгалж хатуу зогсон ямар ч байсан "урт нэрт" хуулийн эсрэг орж ирсэн хуулийг Байнгын хорооны хурал дээр унагасан. Тэгэхээр би байгаль хамгаалах, экологи тал дээр байр сууриа илэрхийлж явдаг гишүүний хувьд өөрийнхөө үүргийг биелүүлсэн...

-УИХ-ын бүрэн Эрхийн хугацаа дуусаж байна. Та энэ парламентад ямар дүн тавих вэ?

-Сайн дүн тавина аа. Энэ парламент хийсэн бүтээсэн арвинтай гэж бодож байгаа. Улс төрийн маш хүнд нөхцөл байдалд бий болж, намууд яриа хэлцлийн замаар эвлэрэх, ойлголцох шатандаа орж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан засгийн газар байгуулах асуудлыг би уул уурхайн энэ их хөрөнгө орж ирж байгаа үед том том төслүүдийг явуулах нь зүйтэй, хамтраад явах ёстой гэдэг үүднээс бас   зөв   өнцгийг   харж Дэмжиж байсан" Гэхдээ Хамтарсан Засгийн газрын сөрөг тал гэвэл авлигал хээл хахуулийн дуулиантай том хэргүүд илэрсэнгүй. Улс төрийн хүчнүүд бие биедээ найр тавьдаг юм байна гэдгийг олж харлаа.

-Таныг экологи, байгаль орчинд илүү анхаарал хандуулав уу гэж харж байлаа?

-Энэ дөрвөн жилийн хугацаанд миний бие Байгаль орчны, мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр, ёс зүйн дэд хорооны даргаар ажилласан. Энэ их хурал байгаль орчны талаар маш их чармайлт гарган ажиллаж, чухал чухал хуулиудыг баталлаа. Миний санаачилсан, санаачлагчаар оролцсон хуулиуд ч бий. Миний хувьд Ойн сав, усны сав бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, олборлохыг хориглох тухай хуулийг санаачлагч. Энэ хуулийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Дэлхийд усны үнэ цэнэ асар өндөр болж байна. Дэлхийн зах зээл дээр ус өөрөө стратегийн бүтээгдэхүүн болж байгаа. Энэ утгаараа монголчууд бидний хувьд ч ус стратегийн чухал ач холбогдолтой зүйл. Газар доорх гүний ус, цэнгэг устай нуур, цөөрмийг бид ерөнхийдөө стратегийн нөөц гэж ойлгон, хамгаалалтад авах ёстой.

-Гэхдээ"урт нэрт" хууль багагүй эсэргүүцэлтэй тулгарсан?

-Цөөн хэдэн бизнес бүлэглэлийн эрх ашиг уу, нийт улс үндэстний ирээдүйн эрх ашиг уу гэдэг хоёр асуудлыг л дэнсэлж тавьж байгаад бид энэ хуулийг гаргасан юм шүү дээ. Одоо хүртэл компаниудын эрх ашиг, лобби явагдаж байгаа. Энэ ч утгаараа эсрэг хууль гарсан. Хамт явж байсан зарим гишүүд

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан нар хэвлэлийн хурал хийв

маань уул уурхайн компаниудын лоббид автагдаад байр сууринаасаа ухарч эсрэг хууль батлахад хүртэл орсон. Байнгын хорооны хурал дээр энэ хуулиас болж улс төрийн маш том тэмцэл болсон. Ц.Сэдванчиг бид хоёр намын байр суурийг хадгалж хатуу зогсон ямар ч байсан "урт нэрт" хуулийн эсрэг орж ирсэн хуулийг Байнгын хорооны хурал дээр унагасан. Тэгэхээр би байгаль хамгаалах, экологи тал дээр байр сууриа илэрхийлж явдаг гишүүний хувьд өөрийнхөө үүргийг биелүүлсэн. Өөрийгөө жаахан магтчихлаа, уучлаарай.

-Урт нэрт хууль батлагдахад бизнес бүлэглэлүүдийн тэмцэл болсон гэлээ. Яг юу болсон юм бэ?

Тэнд уул уурхайн лобби, үнэхээр энэ газар шорооныхоо төлөө, уул усаа хамгаалъя гэсэн гишүүдийн л тэмцэл болсон. Би тухайн үед байр суурин дээрээ хатуу зогсоод, ялж гарсан. Тоймлоод үзэхэд би УИХ дээр их олон удаа үг хэлж, асуулт асуусан юм билээ. Миний хэлсэн үг, асуусан асуулт нэлээн дээгүүр явж байсан байна. Хувь гишүүнийхээ хувьд их идэвхтэй ажилласан юм байна аа гэж харж байна.

-Чингэлтэй хайрхан уулыг төрийн тусгай хамгаалалтад авлаа?

-Би 2008 оны сонгуулиар Чингэлтэй хайрхан уулаа төрийн хамгаалалтад авъя гэдэг уриа лоозонг дэвшүүлж байсан. Чингэлтэй хайрхан уулаа би төрийн тусгай хамгаалалтад авахууллаа, дархаллаа. Хуулийг нь санаачлан УИХ-аар батлуулсан. Нэг ч иргэн, нэг ч аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөхгүй. Хилийн заагийг тогтоосон Геодези зураг зүйн газар, мөн Байгаль орчны яам, Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоосон хилийн зааг дотор иргэд байхгүй ээ гэсэн албан тоот бий. Тэнд байсан зарим нэг аж ахуйн нэгжүүд, иргэдийн эрх ашиг хөндөгдөхгүй.

-Гудамжаар гарын үсэг зуруулаад явж байсныг тань тод санаж байна?

-Би дөрвөн жилийн хугацаанд Чингэлтэй хайрхан уулыг дархлахын тулд их тэмцсэн. Иргэдийн төлөөлөгчийн хурал улс төржөөд дэмжиж өгдөггүй. Ер нь дөрвөн жил тэмцэж байгаад Чингэлтэй Хайрханаа хамгийн сүүлчийн чуулганаар батлууллаа. Улс төрийн асар их тэмцэл өрнөсөн. Нэг гишүүн Чингэлтэй хайрхан ууланд аавдаа бүхэл бүтэн амыг аваад өгчихсөн байх шиг. Ийм  л  завхарсан  зүйл зөндөө байгаа юм. Би Чингэлтэй хайрхан уулаа дархалсандаа сэтгэл хангалуун байгаа. Ганц зүйл ярихад зарим судлаачид, түүхчид Чингэлтэй уулыг Чингис уулс гэж хүртэл тайлбарлаж байгаа. Зарим эрдэмтэд түүхчид тийм тайлбар хэлж байхад би хувьдаа, монгол хүн бүр энэ Чингис уулаа төрийн хамгаалалтад байх ёстой гэж бодож байгаа болов уу. Хамгийн гол нь 100 мянган хүн Чингэлтэй хайрхан уулаа улсын тусгай хамгаалалтад дархалъя гэдэг асуудлыг дэмжиж гарын үсэг зурсан. 2008 оны сонгуулиар төв гудамжаар би гарын үсэг зуруулаад явж байсан. Одоо "Би та нарын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн шүү" гэж нийт сонгогчиддоо, Улаанбаатарчууддаа хэлмээр байна.

-Энэ уулыг онцлон дархлуулах гэсний учир юу вэ?

-Улаанбаатар хотын гүний усны хангамж шавхагдаж  дуусах Асуудал яригдаж эхэлсэн. Маш олон аж ахуйн нэгж гүний ус хэрэглэж байна. Гүний ус Туул голын урсац, хур тунадсаар тэжээгдэнэ. Хамгийн гол асуудал

Чингэлтэй хайрхан уул

Чингэлтэй хайрханд мөнх цэвдэг бий. Энэ нь Сибирийн мөнх цэвдэгийн хамгийн урд талын хэсэг. Мөнх цэвдэг, газрын гүний ус хоёр хоорондоо байгалийн жамаараа уялдаа холбоотой байдаг. Мөнх цэвдэг хайлчихвал тэр сайхан шилмүүст ой мод ургахгүй, гүний ус татарч, доошоо бууна. Ийм л учиртай. Сая 200 мянган нийслэлчүүдийн ундны усыг ирээдүйд ч баталгаажуулах алхам бол Чингэлтэй хайрханыг дархалсан асуудал. Тэгэхээр би сонгуулийнхаа амлалтыг биелүүлсэн. Намайг уул усаа хамгаалж, шударга ёсны төлөө тэмц гэж сонгогчид үүрэг даалгавар өгсөн. Би үүрэг даалгавраа биелүүллээ.

-ТаЁс зүйн Дэдхорооны даргаар ажилласан.Туршлагатайулс төрчидтэй ёс зүй ярих амаргүй байсан болов уу?

-Би ёс зүйн дэд хороог дүрэмтэй болгосон. Монгол Улсын их хурлын гишүүний ёс зүйн дүрмийг бас батлуулсан. Мөн Ёс зүйн дэд хороо түүхэндээ анх удаа хоёр хуралдсан. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаа явуулдаг ёс зүйн дэд хороотой болсон. Ёс зүйн дэд хорооны ажил хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас бас хамаарч байгаа юм. УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудыг өршөөх, хэргийг нь хаах асуудал байдаг. Энэ чинь л улс төрд муугаар нөлөөлөөд байгаа байхгүй юу. Хууль нь хатуу байх юм бол Ёс зүйн дэд хороо чадах арга хэмжээгээ авдаг. Зүй бус авирласан гишүүдэд дэд хорооноос анхааруулж байсан. Ц.Нямдорж сайд зохисгүй үг хэлснийхээ төлөө уучлалт гуйсан. Энэ бол Ёс зүйн дэд хороо ажиллаж байгаагийн нэг хэлбэр. Нөгөө талаар цэвэр улс төр явагдах нөхцөл бүрдэж байгаа гэж харж байгаа.

-Парламентад хөл тавьж байсан үеэ эргэн нэг дурсвал сонин байх болов уу?

-Улс төрд орж ирэхэд нэг л гол зарчим бий. Улс эх орны эрх ашиг хөндөгдөж байгаа үед энэ мундаг, жинтэй улс төрчид байр сууриа илэрхийлж байхад надад итгээд, саналаа өгөөд сонгоод явуулсан Чингэлтэй чүүдийнхээ төлөө миний байр суурь хатуу байх ёстой. Улс төрд нэг л зүйл байдаг. Тэр жинтэй улстөрчдөд өөрийнхөө орон зайг тавьж өгөх юм бол цаашдаа улс төрд явахгүй. Их хурлын алтан соёмбо зүүсэн л бол тухайн гишүүний хүлээх  үүрэг, хэлэх  үг гэх чилэн ямарваа нэг юманд эрэмбэлэгдэх асуудал байхгүй. Би тэгж л хардаг.

-УИХ-ыг товчхон тодорхойлвол?

-УИХ гэдэг чинь маш том ашиг сонирхлын талбар шүү дээ. Энд Монголын болон гадаадын том томкомпаниудын маш том ашиг сонирхол явж байна. Зарим гишүүн түүнд автсан нь ярьж, хэлж байгаа байр сууринаас нь харагддаг. Ийм том улс төр бизнесийн талбар дээр хүн өөрийн байрыг зөв олох ёстой. Миний үндэс угсаа гэх юм бол МоАХ, "Шонхор" фракц. "Шонхор" фракц улс төрд үнэхээр цэвэр фракц гэж би хувьдаа ойлгодог. Энд архи, уул уурхайн бизнестэй гишүүн алга. Би ийм улс төрийн багтай хүн. Гэхдээ манай Ардчилсан намын байр суурь тодорхой шүү дээ.

-УИХ-дороод тохиолдсон хөгжилтэй явдлаасаа ярихгүй юу?

-Шинэ гишүүний хувьд хөглөж байсан үе бий. Анх шинэ гишүүн болчхоод хурлын заалаа олохгүй Ардын намын Удирдах зөвлөлийн хурал дээр давхиад орчхож байлаа. Тийм хөгтэй юм болж байсан/инээв.сурв/.

Гишүүдээс гэр өгөөч, мөнгө зээлээч"гэх элдэв гуйлгатасардаггүйгэдэг. Хэцүү биз?

-Их хурлын гишүүн байх сайхан, муухай гэж ярих эрхисгүй байх. Асар их хариуцлагатай ажил. Гуйлга байдаггүй гэж худлаа яриад яах вэ. Хамгийн энгийн жишээ хэлэхэд "Урт нэртэй" хууль дагуу дотоодын гэхээсээ илүү урд хөршийн компаниудын дийлэнх лиценз цуцлагдсан. Энэ хуулийн эсрэг хууль орж ирж байхад зарим гишүүн гуйж байгаа юм. "Миний өвгөөн, өвгөнийх нь юм байдаг юм аа. Бас хэцүү байдаг ш дээ. Чи больчих л доо" гэх жишээтэй. Бас компаниуд миний хамгийн дотны хүнээр хэлүүлэх жишээтэй. Гэхдээ би хичнээн найз нөхөд гуйсан ч урт нэртэй хууль дээр өөрийн байр сууриа хатуу хамгаалсан. Миний хувьд монголчууд бидний эрх ашиг хамгийн чухал зүйл. Чингэлтэй хайрхан уулыг дархлах асуудал дээр хүртэл "Миний газар байдаг юм аа. Миний өвгөөн яах гэсэн юм бэ" гэсэн асуудал хүртэл яригдаж л байсан.

-Парламентад танд хэн их түшиг тулгуур болж байв?

-Мэдээж нөхөд гэдэг маш чухал. "Шонхор" фракцийн, МоАХ-ын нөхдүүд байна. Би "Женко" Баттулгатайгаа санал их солилцдог. Манай З.Энхболд, Д.Ганхуяг, С.Эрдэнэ гишүүд бид их ойр, санал бодлоо байнга хуваалцдаг. Энэ асуудал дээр альтернатив гарц нь тийм байна гэхчилэн олон юман дээр санал бодол нэгддэг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал бодлоо хуваалцдаг.

-Хамтарсан Засгийнгазарторсноор Ардчилсан намын нэр хүнд унасан. Эвсэжнийлэх хэрэггүй л байсан гэж дүгнэх хүн олон?

-Би хамтарсан Засгийн газрын үед сөрөг талыг нь хэлж, нэлээн шүүмжилдэг байсан. Хамгийн их шүүмжилсэн гишүүдийн тоонд би орно. Тухайн үедээ ч намынхаа удирдлагаас "банга" хүртэж байсан. Үнэндээ намын удирдлага миний шүүмжлэлд таатай хандаагүй. Хамтарсан Засгийн газарт орсноор нэр хүнд нилэнхүйдээ унасан. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарч сөрөг хүчнийхээ байр суурин дээр очсоноор Ардчилсан намын рейтинг өсөж байгаа гэж хэлнэ.

-Та тэргүүтэй гишүүд "Саус гобисэндс"-ийн асуудлыг олонд дэлгээгүй бол Монголын газар нутгийн нэг хэсэг хэдийнэ Хятадын талд шилжих байлаа?

-Сэдванчиг гишүүн, эдийн засагч Жаргалсайхан бид гурав анх энэ асуудлыг гарган тавьж улс төрийнхний анхаарлыг хандуулсан. Үүний үр дүнд УИХ-аар хууль батлагдсан. Уул уурхай, банк санхүү, мэдээлэл харилцаа холбоо гэсэн стратегийн чухал салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг Хязгаарлах биш, хяналт тавих гээд байгаа юм. Энэ хууль байхгүй байсан бол Хятадын засгийн газар Монгол Улсын газрыг худалдаад авч байгаатай л агаар нэг шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнд хяналт тавьдаг боллоо. Би уул уурхайн мөнгөнөөс ангид байдаг учраас энэ асуудлыг зоригтой гаргаж тавьсан. Энэ асуудлыг яриулахгүй байх сонирхолтой гишүүд хүртэл байсан. Бүр эсрэг, энэ хуулийг хэлэлцүүлэхгүй гээд. Би уул уурхай, байгаль орчны төлөө байр сууриа ноцтой ноцтой асуудлууд дээр илэрхийлж байсан. Асар их, олон миллиард долларын ашиг сонирхол явж байгаа. Ний нуугүй хэлэхэд энэ бол амь дүйсэн л хэрэг шүү дээ. Гэхдээ би шантрахгүй.

- УИX-ын баталсан хуулийн хэрэгжилтийг Засгийн газар хариуцдаг. Харамсалтай нь Өнгөрсөн дөрвөн жилийн турш л Засгийн газар "муу" гэж цоллууллаа?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй юм байна гэдгийг Их хурлын халуун тогоон дотор ороод л өөрийн нүд, чихээр мэдэрлээ. Хамт тохой нийлүүлээд сууж хууль баталж байгаа улсууд Засгийн газарт гүйгээд орчихдог. Ерөнхийдөө ажил явахгүй байгаагийн гол шалтгаан тэр л юм билээ. Ганцхан Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болно, бусдыг нь дандаа гаднаас авч ажиллуулах нь зүйтэй гэсэн Ерөнхийлөгчийн санааг бидэмжиж байгаа. Анхнаасаа ч би ийм байр суурь илэрхийлж байсан.

-Төрийн бодлого буруу явсаар байна. Иргэддээ бэлэн мөнгө өгөөд байхаар хэн ажил хийх вэ, тийм үү?

-Уул уурхайн ашгаас орж ирж байгаа энэ их баялгийг яаж зарцуулах вэ гэдэг гол асуудал. Манай   намын  байр суурь ерөөсөө тодорхой. Барууны нам. Шударга байхгүй юу. Хүн ажил хийгээд л хөлсөө авна. Барууны үзэл баримтлал гэдэг бизнесийг чөлөөтэй эрхлүүлье, бизнес хийх орчныг нь эрүүлжүүлж өгье, бүгдээрээ баяжицгаая. Бүгдээрэнд нь тэгш боломж олгоё, хуулийн өмнө ч эрх тэгш байлгах зорилготой. Харин Ардын нам зүүний үзэл баримтлалтай, бүгдийг тараах бодлоготой. Манайх баялаг бүтээх, олох, МАН-ынх хүний олсныг тараах. Хоёр намын ялгаа энгийнээр хэлэхэд ийм байна.

-Тэгэхээр нийгмийн баялгийн  хуваарилалтцалингаар дамжиж очих ёстой гэж үзэж байна уу?

-Ажил хийгээд хүн өндөр цалин авах ёстой. Түүнээс ажил хийгээгүй хүнд мөнгө өгөх асуудал ерөөсөө байж болохгүй. Манжийн бодлого тодорхой байсан. Монгол хаад ноёдод торго дурдан, эмс охид өгдөг. Бэлэн мөнгө тараадагтай ижил. Торго дурдан, шаазан ваар бэлэглэсээр байгаад монголын хаад ноёдыг нэг нэгээр элсүүлж авсаар 1911 онд Монголын төр сөнөхийн даваан дээр үндэсний эрх чөлөөний хувьсгал гарлаа шүү дээ. Тэгэхээр халамжийн бодлогыг хавтгайруулвал ямар осолтой вэ гэдгийг үүгээр хэлэх гээд байгаа юм. Тиймээс зөвхөн хүүхдэд л мөнгө өгөх нь зөв гэж бодож байгаа. Мөн тэтгэврийг нэмэх ёстой. Юун гэр бүл болсны 500 мянга, юун хүн бүрт 1.5 сая төгрөг вэ? Монгол хүн бүр ажиллаж, цалин орлогоо нэмэгдүүлж байж Монгол Улс хөгжинө.

-Таны аав Гарьдхүү гуайг Хөх овгийн буюу Цэцэг нуурын хөдөлгөөний нэртэйтэмцэгч Ард Аюушийн овгийн  хүнгэж дуулсан?

-Тийм ээ. Сүүлийн Үеийн судлаачид 1911оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын эхийг яах аргагүй Ард Аюуш ба "Цэцэг нуурын хөдөлгөөн тавьж байсан" гэж үзэж байгаа. Энэ нь 1903-1911 оны хооронд үргэлжилсэн тэмцэл байдаг. Тийм учраас Хөх овгийн үйл хэргийг уул ус, газар нутгаа хамгаалах, замбараагүй, хяналтгүй уул уурхай явж байгаа энэ үед УИХ-д сууж, дуу хоолойгоо өргөсөндөө би их баяртай байна.

-Та айсуй сонгуульд нэрдэвших үү?

-Би Чингэлтэй дүүргээсээ нэр дэвшинэ. Эцсийн шийдвэрийг намын ҮЗХ-оос гаргана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.