2008.02.01

Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгалаа

Баттай эх сурвалжийн мэ дээллээр засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хөгшчүүлд ийнхүү гэнэтийн бэлэг барьж байна. Энэ нь сүүлийн хэдэн сар хэл ам "таталж" нийгмийн хөндүүр, томоохон асуудал болоод байсан юм. Үүнийг Ц.Элбэгдоржийн засгийн газар арилгаснаар асуудлыг нэг мөр шийдлээ. Уг асуудал их эвслийн төр, засаг дөнгөж байгуулагдангуут бараг эхэлж боссон юм. Ахмадууд 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг арилгаж өгөхийг анх УИХ-ын дэд дарга асан с.оюунд тавьж, улмаар нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайханыг дуудан чихийг нь халууцуулж байсан нь саяхан гэвч үүнд шинэхэн байгуулагдсан төр, засгийнхан барьц алдаагүй.

Дуугүй ч суугаагүй. 2005 оны төсвийн төсөлд тэтгэврийн зөрүүг арилгах асуудал тусгагдаж суулгаагүй байсан ч тэтгэврийн зөрүүг арилгахад 4,8 тэрбум төгрөгийг дундуур төсвөөсөө гаргахаар болж, нийгмийн эмзэг асуудлыг шат дараатай арилгахаа амласан. Гэтэл энэ нь хөгшчүүлд чамлалттай санагдсан бололтой. Тэднийг идэр есийн хүйтнээр төрийн ордноо гороолж тавьтаргүйгээ дуудуулахад хүргэсэн. Цаашлаад тэднийг тэтгэвэр авагчдын эрх ашгийг хамгаалах түр хороог хүртэл байгуулж зохион байгуулалтад ороход хүргэсэн. Гурав дөрөвхөн өдрийн өмнө хүртэл тэд засгийн газар биднийг хэдхэн хувийн тэнцвэржүүлэлтээр хуурах гэж байна хэмээн төв замыг 2-3 цагаар хааж жагсахаа мэдэгдээд байлаа. Тэгвэл хөгшчүүлийн тэр үргэлжилсэн "урт" тэмцэл өнөөдрөөс эхлэн дуусгавар болж байна. Өнөөдөр засгийн газар дээрх асуудлыг шийдсэнээр зөрүүтэй тэтгэвэр авч байсан ахмадуудын мөнгө дунджаар 17-19 хувь нэмэгдэж байгаа аж. Ер нь бол аль 1996 оны П.Жасрай ерөнхий сайдын үеэс эхтэй тэтгэврийн зөрүү ний асуудлыг арилгах талаар удаа дараагийн засгийн газрууд чимээгүй суугаагүй ирсэн юм. Жишээ нь, "ардчилсан холбоо" эвслийн зас гийн газар 1999 онд 157 дугаар тогтоолоороо уг зөрүүг арилгах анхны шийдвэрийг гаргах байсан. 2000-2004 оны н.энх баярын засгийн газраас тэтгэвэр тэтгэмжийн талаар чамламгүй бодлого барьж 16000 төгрөгийн тэтгэвэр авч байсан хүмүүс 32000 төгрөг авдаг болж хоёр дахин мэдэгдсэн.

Гэвч тэтгэврийн зөрүүг арилгах асуудал өнөө хүртэл нэг мөр шийдэгдээгүй ирснийг хөгшчүүлийн саяхны жагсаал тэмцэл нэг талаар нотолсон. Есөн жил ийнхүү тал дундуур нь дуншуулсаар ирсэн тэр асуудлыг өнөөдөр ийнхүү байгуулагдаад есөн сар ч болоогүй засгийн газар шийдэж баярлуулж байна үүгээр ч зогсохгүй өнөөдөр хэдийгээр татан буугдаад байгаа "Эх орон-Ардчилал эвслийн анх дэвшүүлж тавь сан хүүхэд бүрт тэтгэлэг өгөх "итгэлийн мөнгө"-ний эх үүсвэр хүүхдийн мөнгийг энэ сарын 1-нээс эхлэн олгож эхлэв. Ингэснээр нэгдсэн бүлэг болон дөнгөж саяхан зохион байгуулагдаад байгаа их эвслийн засгийн газар мөрийн хөтөлбөрийнхөө эхний болон мөрийн хөтөлбөртөө ч "тусгаагүй" амлалтуудаасаа биелүүлж эхэллээ.

Б.Болд
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.