Сьерра Леон улстай дипломат харилцаа тогтоов
Гадаад харилцааны сайд Л.Болд, Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар
2013.10.01

Сьерра Леон улстай дипломат харилцаа тогтоов

НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай 9 дүгээр сарын 27-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов.

Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, Бүгд Найрамдах Сьерра Леон Улсын Гадаад хэргийн олон улсын хамтын ажиллагааны сайд Самура М.В.Камара нар гарын үсэг зурав.

Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо.

Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо.

Ийнхүү Бүгд Найрамдах Сьерра Леон Улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенээ харилцан дэмжиж хамтран ажиллах илүү боломж нээгдлээ.

Манай улс энхийг сахиулагчдаа Бүгд Найрамдах Сьерра Леон Улсад хэрэгжүүлсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж ирсэн ба монгол дайчид хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж,

тус улсад энх тайван, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэснийг сайд нар дипломат харилцаа тогтоох ёслолын үеэр онцлон тэмдэглэсэн байна.