Гадаад харилцааны сайд Сербид айлчилна
УИХ-ын гишүүн, Гадаад Харилцааны Сайд Л.Болд
2013.11.06

Гадаад харилцааны сайд Сербид айлчилна

Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн сайд И.Мркичийн урилгаар Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 8-9-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад Гадаад харилцааны сайдын түвшинд хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Серби Улсын Ерөнхий сайд И.Дачичид бараалхаж, Гадаад хэргийн сайд И.Мркичтай хэлэлцээ хийн, хоёр талын баримт бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол-Сербийн бизнес форумд оролцоно.