2011.05.30

Энхийг сахиулагчдын өдрөөр зарим дайчдад шагнал гардуулав

Өнөөдөр Сүхбаатарын талбайд НҮБ-ын Энхийг сахиулагчдын олон улсын өдрийн ёслолын арга хэмжээ боллоо.Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, ЗХЖШ-ын дарга, БХЯ, ЗХЖШ, Төрийн цэргийн байгууллагуудын удирдлага, Гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Батлан хамгаалахын болон Цэрэг-агаарын цэргийн атташе, хүндэт зочид болон Улаанбаатарын цэргийн хүрээний анги нэгтгэлүүдийн цэрэг офицерүүд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж Дэлхийн Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын цэргийн багийг НҮБ-ын болон Олон улсын энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцуулахад идэвхитэй хамтран ажиллаж, энхийг сахиулахад оруулсан хувь нэмрийг болон Афганистан Улсад явагдаж буй “Тогвортой эрх чөлөө” ажиллагаа, аюулгүй байдлыг хангах Олон улсын хүчний ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн багуудын албан хаагчдыг Монгол улсын төрийн одон медаль, Энхийн төлөө медалиар шагнах зарлиг буулгасныг арга хэмжээний нээлтийн үеэр гардуулав.

Тухайлбал ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа П.Батжаргалыг Цэргийн гавъяаны улаан утгийн одонгоор, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч штабын дарга, дэд хурандаа Ч.Болдбаатар, ҮАБЗ-ийн ажлын албаны референт, дэд хурандаа Д.Ганзориг нарыг Цэргийн гавъяаны одонгоор шагнав. 

Мөн НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан Цэргийн хүндэт болон Энхийн төлөө медалиар үүргээ нэр нэр төртэй биелүүлсэн зарим офицер дайчдыг шагналаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.