Даваадорж.Г 2014.01.13 | Сайт: Vip76.mn

Мексикийн парламент дахь зодоон, тайчих үзүүлбэрийн тухай

Мексикийн парламент дахь зодоон, тайчих үзүүлбэрийн тухай
Зарим улсын парламентад хэлэлцүүлэг явуулах арга хэлбэр өөр байдаг аж

Өнгөрсөн оны 12 сард Мексикт баталсан эрчим хүчний салбарын шинэчлэлийн тухай хуулийн төсөл парламентын гишүүдийн дунд ширүүн маргааныг дэгдээв.

Хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулагчид Мексикийн эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах эрхтэй болжээ. Сөрөг хүчний үзэж буйгаар  тус хууль дэлхийн томоохон нефтийн компаниудын нэг болсон Pemex-ийг хувьчлахад хүргэх юм байна. Хуулийн төслийн хэлэлцүүлэг 20 цагийн хэрүүл маргаан болж хувирчээ. Эцэст нь санал хураалт болж 355 гишүүн зөвшөөрч, 134 нь хуулийн төслийг эсэргүүцэв.

Түүнээс гадна, Антонио Гарсия Конехо хэмээх гишүүн индэрт ярьж байх үедээ тайчиж эсэргүүцлээ илэрхийлэв. Ийм байдлаар тэр гадаадын хөрөнгө оруулагчид улс орныг хэрхэн дээрэмдэж болохыг харуулахыг хүсчээ.