Баасан.Г 2014.05.08 | Сайт: Vip76.mn

МАЧХолбооныхон Дорноговь аймагт ажиллаа

МАЧХолбооныхон Дорноговь аймагт ажиллаа
Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Гэлэгийн Баасан

МАЧХолбооны тэргүүн Г.Баасан, Нийслэлийн тэргүүн Ч.Дариймаа, УЗГишүүн Х. Амгаланбаатар, Орон нутаг хариуцсан мэргэжилтэн Д. Тунгалаг нар Дорноговь аймагт ажиллалаа.

Энэ хугацаанд ахмадуудын төлөөлөл болгож, зарим ахмадуудын гэрээр орж аж амьдралтай нь танилцлаа. Аймгийн Засаг Дарга П. Ганхуяг,Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Цэцэгмаа, Сумын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Чулуунцэцэг болон ЗДТГазрын Нийгмийн Даатгал, Халамж, Хөдөлмөр, Эрүүл мэндийн албадын удирдлага, ажилтнуудтай уулзаж ахмадуудын ахуй амьдралыг дээшлүүлэх талаар ямар ажил хийж байгаа болон хийхээр төлөвлөж байгаатай танилцаж санал солилцлоо.

Мөн Аймаг сумдын нийт ахмадуудтай уулзалт хурал хийж, ахмадуудад хамаарах хууль дүрэм сурталчлах сургалт явуулж, ахмадуудтай уулзаж тэдний аж амьдралын асуудлаарх санал хүсэлтийг сонсож, тэдгээр ахмадуудтай ойр ажиллаж тэдний эрх ашгийг хамгаалж байхаар Монголын Ахмадын Чөлөөт Холбооны Дорноговь аймгийн салбарыг байгуулан, тэргүүнээр нь М. Оюуныг томилж, аймаг сумдын хүрээнд нэг ч ахмадыг орхигдуулалгүй, ахмадуудын аж амьдралыг дээшлүүлэх талаар аймгийн бусад байгууллагуудтай хамтран дорвитой өөрчлөлт гаргаж ажиллахыг үүрэг болголоо.