Я.Содбаатар: Нууцыг ил болгосон нь МАН засагт хамтарсны эхний үр дүн
УИХ-ын гишүүн Я. Содбаатар
2015.01.29

Я.Содбаатар: Нууцыг ил болгосон нь МАН засагт хамтарсны эхний үр дүн

УИХ-ын гишүүн Я. Содбаатарыг “Ярилцах танхим "-даа ярьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Төсвийн тодотголыг баталлаа. Уг нь дор бүрнээ бүсээ чангалах талаар дээр, доргүй ярьсан ч ажил хэрэг болсонгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

Энэ удаагийн төсвийн тодотголтой холбоотойгоор хэд хэдэн шинэ санаачилга, нөгөө талдаа улс төрийн том дүгнэлтүүд гарлаа. Нэгдүгээрт, шинэ Ерөнхий сайд анхныхаа төсвийн тодотголыг өргөн барилаа. Ингэхдээ Монгол Улсын нийгэм, эдийн засаг хүнд байдалд орж, ангалын ирмэг дээр ирснийг хүлээн зөвшөөрсөн. Энэ бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алдаатай бодлого явуулсны үр дүн.

Тиймдээ ч бодлогын алдаа гаргасан гэдгээ ч хүлээн зөвшөөрлөө. Нөгөө талдаа сүүлийн жилүүдэд улс төрийн хүрээнд гарсан гажуудал, буруу шийдвэрээс шалтгаалсан зүйлүүд эдийн засгийн хямралд том түлхэц болсон. Ялангуяа зарим хуулиас болж гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн. Улс төрийн намуудын сонгуульд зориулсан популист алхмууд, зарим улстөрчдийн санаатай болон санамсаргүй үг, үйлдэл энэ бүхэнд хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.

Иймээс хамтраад шийдвэрлэх санал гаргасан. Харамсалтай нь, АН-ын бүлэг өөрийнхөө Засгийн газрын санал санаачилгуудыг дэмжээгүй. Тухайлбал, одонтой ээжүүдийн болон хүүхдийн мөнгөний асуудлуудыг зөв гольдролд нь оруулах санал нь УИХ дахь бүлгийн шийдвэртэй нь зөрчилдсөн юм. Уг нь төсвөө хэт тэлсэн байдлыг зөв гольдролд нь оруулах чиглэл рүү Ерөнхий сайд, шинэ сангийн сайдын санаачилгыг дэмжих нь зүйтэй байсан юм.

-Магадгүй сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой 'гишүүд энэ асуудалд гар хүрэхээсээ халгав уу?

Гол нь нийгмийн хамгаалал, халамжийн бодлого руугаа хэтэрхий дайрснаас алдаа гарсан гэж боддог. Тиймээс нийгмийн салбар бүрийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэр дундаа Шинжлэх ухааны академи, хүрээлэнгүүдийг татан буулгах, төрийн албан хаагчдад олгодог урамшууллыг багасгах нь зүйтэй ч шат дарааллын хэрэгжүүлэх арга замын хувьд буруу эхэлсэн. Аль алийг нь хамтад нь оруулж ирсэн нь алдаа болсон.

-Төсвийн тодотголын хоёр дахь том дүгнэлт нь юу байв?

Хоёрдугаарт, Н.Алтанхуягийн Засгийн газрын үед үймүүлсэн, будлиантуулсан. УИХ-аас нуусан тоо баримт бодит дүнгээрээ ил гарсан. Жишээ нь, Монгол Улсын өрийн хэмжээ. Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэхчлэн төсвийн гадуур зарцуулагдсан их хэмжээний мөнгөний урсгалыг парламентын хяналтад оруулж өглөө. Улмаар нэг төсөвтэй боллоо.

Үүгээрээ Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг зөв үнэлж, дүгнэх, гарцаа тодорхойлоход том алхам болсон гэж үзэж байна. Бодит байдлаас харахад Монгол Улсын эдийн засаг хорт хавдар тусчихсан сэхээний тасагт хэвтэж байгаа онош тавигдаж байна. Өмнөх Засгийн газар тоогоор тохуурхаж байлаа шүү дээ.

Өрийн хэмжээ 50 хувьд хүрлээ гэхээр 49.99 хувь гэдэг ч юм уу. Зууны хэдэн хувь гэх байдлаар хэлдэг байв. Тухайн үед өгч байсан мэдээллүүд худал гэдгийг бүгд мэд дэг боллоо. Бодит байдал дээр Монгол Улсын өрийн хэмжээ 58.3 хувьд хүрсэн. Хуулиас давсан байдалтай. Гадна, дотноос авсан их хэмжээний өр, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан нь тодорхой боллоо. Нуусан хаасан бүхнийг ил болгож байгаа нь МАН засагт хамтарсны эхний үр дүн.

Энэ бүхнийг ил гаргаж, хөрсөн дээр бууж байж нөхцөл байдлаа дүгнэж, онош нь хүндэрсэн хүнд ямар эм уулгах уу, яаж эмчлэх үү гэдгээ хэлэлцлээ. Энэ бол хамгийн чухал дүгнэлт үр дүн гэж хэлж болно.

Өрийн хэмжээ 50 хувьд хүрлээ гэхээр 49.99 хувь гэдэг ч юм уу. Зууны хэдэн хувь гэх байдлаар хэлдэг байв. 
-Гэхдээ илүү ихийг хэмнэх боломж байсан юм биш үү?

Байлгүй яах вэ. Хэмнэлтийг төр өөрөөсөө эхлэх ёстой. Төрийн тансаглал, төсвийн замбараагүй тэлэлтээс эхлэн бүсээ чангалах нь зүйд нийцэх юм. Гэтэл энэ удаагийн төсвийн тодотголд иргэдийн амьдрал руу нөлөөлөх, төрөөс хамаарахгүйгээр ар гэр, амьдралаа авч яваа жижиг бизнес эрхлэгчид, бага орлоготой аж ахуйн нэгжид нэлээд дарамт болохуйц татварын өөрчлөлт хийхээр оруулж ирсэн.

Төсвийн хэмнэлтийг төрийн захиргааны зардлаа багасгаж төр өөрөөсөө эхлэн хийгээд, дараа нь нийгмийн халамжийн бодлогоо танах цэгцлэх ажил руугаа орсон бол үр дүн, дэмжлэг авах нь илүү байсан байх. Үр ашиг муутай, улс төрийн зорилго агуулсан, хөрөнгө оруулалтуудыг зогсоох \ нь ч чухал. Энэ удаагийн төсвөөр хийх ёстой алхмынхаа 50 хувийг л хийж чадлаа.

-Худал мэдээлэл өгч байсан гэж хэллээ. Тэгвэл тухайн албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой юм биш үү. Н.Алтанхуягийн кабинетынхныг огцруулснаар хариуцлагыг тэглэх нь хэр зүйтэй юм бол?

МАН-ын бүлгээс санаачлан Эдийн засгийн болон төсвийн байнгын хорооноос, мөн намын бүлгээс ажлын хэсэг гарсан. Хөгжлийн банк болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд, бусад хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг ажлын хэсэг шалгана.

Орж ирсэн мөнгөө тооцвол Н.Алтанхуягийн Засгийн газар Монголын түүхэнд байгаагүйгээр их мөнгөтэй байсан. Ийм их мөнгөтэй Засгийн газар яагаад эдийн засгаа хүнд байдалд оруулчихав. Нэгдүгээрт, бодлогын олон алдаа гаргалаа. Хоёрдугаарт, улс төрийн зорилго агуулгатай, эдийн засгийн болон бизнесийн бус утгаар үр ашгийг нь тооцолгүй их хэмжээний мөнгийг сул хаясан.

Элсэнд ус хийхтэй адил. Иймээс их мөнгөөр тоглосон учраас нэлээд зөрүү гарах байх. Мөн ажлын хэсгийнхний дүгнэлтээс улбаатай хуулийн улаан шугам давсан зүйл байвал хуулийн дагуу хариуцлага тооцох болов уу.

-Магадгүй Эдийн засгийн өршөөлийн хууль энэ бүхнийг цагаатгах юм биш үү. Өнгөрсөн хоёр жилийн хугацаан дахь шинэчлэлийн багийнхны бүх алдаа, дутагдлыг энэ хуулиар өршөөхийн тулд хуулийн төслийг өргөн мэдүүлсэн гэх хардлага бий ?

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өргөн барьсан. Хаврын чуулган дээр анх өргөн барьсан төсөл цагаан захтнууд буюу албан тушаалтнуудтай холбоотой асуудлыг илүү хөндсөн байсан. Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх тал нь бага гэж манай намын бүлэг үзээд хуулийн төслөө татаж авахыг өмнөх Засгийн газраас шаардсан. Энэ утгаараа төслийг татаж авсан.

Өнөөдрийн өргөн барьсан Эдийн засгийн Өршөөлийн хуулийг одоо судалж байна. Хүрээллийн хувьд хэр юм. Монголын эдийн засгийн эрүүлжүүлэх, далд эдийн засгийг ил болгох, бизнес эрхлэгчдэд хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэх зөв үндэс суурийг бий болгох талаасаа хийгдсэн бол зөв.

Харьцааны хувьд 80 хувь эдийн засгийг эрүүлжүүлэх, 20 хувь нь албан тушаал, хөрөнгө мөнгөтэй холбоотой зүйлийг зөв болгох чиглэл рүү орсон бол агуулгын хувьд зүйтэй юм. Хэлэлцэх явцдаа засаад, сайжруулаад явах нь зүйтэй. Түүнээс биш аль нэг нам нь, хэн нэг хүн улс төр хийгээд явах зүйл биш. Мөн үүнийг далимдуулаад ял завших гэсэн зүйл байхгүй байх аа. Тийм юм гарахгүй ч байх гэж бодож байна.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг Н.Алтанхуягийн Засгийн газрын үед өргөн барьсан. 
-Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжийн нуруун дээрх ачаа хэтэрхий хүндэдсэн. Мөн дарамт шахалтад их орсон тул хуулийн төслийг батлах гэж буй гэх. Гэхдээ энэ зөвхөн гаднах тал нь юм биш биз?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монголын бизнес эрхлэгч болгон дээр хамгийн том дарамт өгсөн нь хүчний байгууллагынхан. Тухайн үеийн цагдаагийн байгууллагаас 3800 аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлсэн. Бусад хүчний байгууллагуудын хүрээнд хоёр жилийн хугацаанд 6000 шахам аж ахуйн нэгжид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Энэ нь бизнесийг хумихад, өнөөгийн эдийн засгийн хямралыг бий болгоход том түлхэц болсон. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан аж ахуйн нэгжийн ихэих нь улс төрийн зорилготой. Зарим нь УИХ-ын гаргасан хуулиудын зөрчлөөс болж төрд хамаарахгүйгээр ажлаа хийгэзд явж байсан аж ахуйн нэгжид дарамт болсон байх жишээний, Түүнчлэн аж ахуйн нэгжийг шалгаад эхлэнгүүтээ биэнес эрхлэгчийг гадаад явах эрхийг нь хаачихдаг.

Хүчний байгууллага шалгаж байгаа тухай мэдээллийг гадна, дотогш нь цацдаг, Ингэснээр тэр хүний гадаад, дотоод дахь бизнесийн харьцаа зогссон. Компанийн хэвийн үйл ажиллагаа ч алдагдсан. Үүнээс шалтгаалан олон мянган аж ахуйн нэгжид хүнд цохилт ирсэн. Иймээс цагдаагийн байгууллагын түвшинд шалгагдаж байгаа эдийн засгийн гэмт хэргийг өөр түвшинд авч үзэх цаг нь болсон.

-Өөр?

Би цагаан захтнуудын авлига, хээл хахуулийг яриагүй шүү. Яг бизнесийн алдаа, дутагдалтай холбоотой эдийн зас- гийн янз бүрийн зөрчлийг олон улсын чиг хандлагад нь нийцүүлж авч үзэхгүй бол нэг нөхрийг шууд барьж аваад эдийн засгийн хор хохирлыг нь тогтоогоод шоронд хийчихдэг.

Тэр нөхөр амьдралынхаа хэдэн жилийг шоронд өнгөрүүлж болно. Гэхдээ тэр нөхөр олон зуун хүнийг ажлын байраар хангаж байсныг нь авч хэлэлцдэггүй. Ажилчид нь ажлын байргүй болно. Өнөөх нөхөр шоронд суугаад хохирлоо төлж барагдуулж чаддаггүй. Цаана нь үүссэн эдийн засгийн хохирлыг хэн төлөх нь тодорхойгүй үлддэг.

Гэтэл олон улс орнуудад эдийн засгийн гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэр хорионд оруулж бизнесийг нь хийлгэдэг. Тодорхой бизнесийг нь төр хяналтдаа авч бизнесийг нь үргэлжлүүлдэг. Улмаар эдийн засгийнх нь хор хохирлыг төлүүлдэг. Харин манайд эдийн засгийн хохирлыг нь төлүүлэхгүйгээр баривчилж, хорьсноор ажилчид нь мөн төр хохироод үлддэг.

Иймээс эдийн засгийн гэмт хэргийг орчин үеийн нөхцөл байдалтай нь уялдуулахгүй бол соц нийгмийн үе шиг явах нь зохисгүй юм.

-Та Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг санаачилж буй гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөхгүй юу?

Эдийн засгийн өршөөлийн хуультай зэрэгцүүлээд татварын шинэчлэлийг хийх хэрэгтэй. Иймээс жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг хувийн татварын орчин бүрдүүлэх зорилгоор Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төсөл санаачилсан. Хэрэв олон улсад өрсөлдье гэвэл татварын сайн орчныг бий болгох хэрэгтэй.

Эдийн засгийн өршөөлийн хуультай зэрэгцүүлээд татварын шинэчлэлийг хийх хэрэгтэй.

Тэгж байж манай улсын өрсөлдөх чадвар нэмэгдэж хөрөнгө оруулалт татна. Манайд татварын орчин нь хэтэрхий ойлгомжгүй. Дээр нь нүсэр, хүнд сурталтай. Тиймээс татварын шинэчлэлийг дээрх хуулийн төсөлтэй хамт хийгээд явах нь зүйтэй юм. Улмаар мөнөөх улаан шугамыг нь тавиад өгөх хэрэгтэй. Тэгээд өмнөх 20 жилээ хэрхэхээ яриад, өршөөхийг нь өршөөж, шийтгэхийг нь шийтгэж, бизнесийнхэнд ч гэсэн янз бүрийн аргаар хөрөнгөжиж, хуулийн улаан шугам давсан нь ял шийтгэлээ аваад явна биз.

Тийм биш хүрээнийхнийг төр нэг удаадаа өршөөж, үүнээс хойш улаан шугам давбал төр төмөр нүүрээ үзүүлэхээ ч хэлчих хэрэгтэй. Тэгэхгүй бол мөнхийн хардлага. Цөөхөн ард түмэнтэй байж нэгийгээ дээш гарахаар араас нь чангаадаг ухдаг. Улс төрийн болон янз бүрийн санаа зорилгоор шоронгийн хаалга татуулдаг. Ийм улс төр, тоглоомыг зогсоох ёстой.

-Зөвшилцлийн ажлын хэсгийн гишүүний хувьд ганц асуулт асуумаар байна. МАН Засагт орсноор улс төрийн томилгоо хэрээс хэтэрсэн талаар АН-ын гишүүд тодотгох боллоо. Түүнчлэн хоёр намын зөвшилцлөөр томилгоо хийхгүй гэх заалт тусгагдсан гэдэг. Энэ талаар ямар нэгэн тайлбар хийх болов уу?

Зөвшилцлийн ажлын хэсэг дээр улс төрийн зарим албан тушаалтнуудыг Засаг барьж байгаа намууд тодорхой квотоор хуваарилсан уу, хуваарилсан. Хариуцлага хулээж байгаа бол нөгөө талдаа эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй. Тийм учраас МАН зөвшилцлийн ажлын хэсгийн хүрээнд хамтран ажиллаж буй. Үүнээс давж алхаагүй.

Харин хууль бус томилгоо хийсэн, хууль зөрчөөд хэдэн арван сар үрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа, эсвэл гурван шатны шүүхийн шийдвэр гарчихаад байхад эргээд албан тушаалдаа очих ёстой, өөрөө өргөдөл гомдлоо өгсөн хүний оронд томилгоо хийгдсэн тухай ойлголтууд байж магадгүй. Энэ Засгийн газар гарч ирээд төрийн албаны тухай хуулийн дагуу тодорхой албан тушаалтан томилогдсон гэж боддог.

Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шинэ албан тушаал гарахаар сонгон шалгаруулалт зарладаггүй. Түр орлон гүйцэтгэгч гэдгээр бөглөөд явдаг байсан. Гэтэл одоо Төрийн нарийн бичгийн дарга нарын тухайд сонгон шалгаруулалт зарлагдаад тэр хүрээндээ ажил хийгдэж байна.

Төрийн албаны томилгоо хуулийнхаа хүрээнд л явагдана. Төсвийи тэлэлттэй холбоотой халаа сэлгээ хийгдэж байж магадгүй. Уг нь бид сандал ширээ яриад суух цаг биш. Саарал ордны гадна байгаа ард түмэн ч, дотор нь суугаа бид ч энэ сэдвээс залхаж байна.

-Магадгүй зүгээр суухад зүү шидээд байвал зөрүүлээд тэвнэ шиднэ гэх үг бий. МАН удаан тэвчиж суух нь юу л бол. Гэхдээ хэн нэгнийг хагаралдуулах гэсэн санаа биш шүү?

Үнэндээ эрх баригч нам дотроо л бужигнаад байгаа шүү дээ. Х.Тэмүүжинг огцруулна, давхар дээл энэ тэр гээд жил явлаа. Нөгөө талд нь ам.долларын ханш чангарч, эдийн засаг доройтож, иргэдийн амьжиргаа уруудлаа. Гэхдээ шүүмжлээд суугаад байх нь бас зохисгүй юм. Шүүмжилбэл, эдийн засаг, иргэдийн амьжиргаа хүнд байна гээд захаас аваад бий.

Одоо гаргалгаа, гарц ярих цаг нь болсон. Болдог бол УИХ-ын гишүүн бүр нэг нэг гарц хэлэх ёстой. Түүнийгээ эрх зүйн болон эдийн засгийн хүрээнд шийдвэрлэх арга замаа эрэлхийлэх нь чухал. Монголын эдийн засаг сэхээнд орсныг бүгд мэдлээ. Тэгэхээр яаж гарах уу, аль болох хохирол багатай даван туулах гарцыг хамтдаа хайя.

Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн энэ бүрэн эрхийн үлдэж бага хугацаанд сонгууль ярих биш хямралаас гарах төлөвлөгөөг баталж, сахилга баттайгаар мөрдөж, эдийн засгийн хүрээнд хамтарсан том шийдвэрүүд гаргахаар тохиролцсон. Түүнээс биш сандал ширээтэй зууралдаж, албан тушаал хуваалцах цаг нь биш.