Сумъяабазар.Д 2015.03.06 | Сонин: Өнөөдөр сонин

Д.Сумъяабазар: Концессийн гэрээгээр асуудлыг шийднэ

Д.Сумъяабазар: Концессийн гэрээгээр асуудлыг шийднэ
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар энэ долоо хоногт Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж, 10 гаруй хорооны иргэдтэй уулзсан байна.

Тус дүүрэг хүн ам олонтой, амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой иргэд ч цөөнгүй. Алслагдсан аймгийн захын сум хүртэл цахилгаантай болчихоод байхад нийслэлдээ лаа барин амьдарч буй иргэд тус дүүрэгт олон байгаа аж

Тухайлбал, 31 дүгээр хороо 11 мянга гаруй иргэнтэй, 6000-аад өрхтэй ч нэг ч сургуульгүй, зам, цахилгаан байхгүй, усны хангамж муу, жинхэнэ “гээгдсэн иргэд” шиг амьдардаг гэнэ. Тэдний амьдрах наад захын эрхийг хангахад анхаараач хэмээн иргэд гишүүнээс хүсэж байв. Ямар ч төлөвлөгөөгүйгээр ийм олон айл буулгасан нь сонгуулийн популист амлалтаас үүдэлтэйг дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар онцолсон байна.

Тус хороо сургуулийн өмнөх насны 881 хүүхэдтэй ч 2012 онд НҮБ-ын хөрөнгө оруулалтаар барьсан ганцхан цэцэрлэг нь 50 хүүхэд авах багтаамжтай. Гэвч даацаа хоёр дахин хэтрүүлчихээд байгаа аж. Тэнд 3.1 км зам тавих асуудлыг концессийн гэрээгээр шийдүүлэх талаар ажиллаж буйгаа Д.Сумъяабазар гишүүн онцлов. Мөн МАН-ын бүлгээс Ач санах тухай хуулийн төсөл санаачилж, тэтгэврийн зээлийн хүүг17-9 хувь болгож бууруулах талаар тусгаснаа иргэдэд дуулгасан юм.