М.Энхболд эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв
2011.07.25

М.Энхболд эмч мэргэжилтнүүдэд талархал илэрхийлэв

БНСУ-ын Кёнхи их сургуулийн нарийн мэргэжлийн эмч, эрдэмтдийн баг манай улсад ажиллалаа. Тус улсын эрүүл мэндийн салбар энэ оныг хөгжиж буй орнуудад туслах аяны жил болгон  зарласантай холбогдуулан тэд ирсэн юм. Зочин эмч нар хөдөө орон нутагт, тэр дундаа алслагдсан бүс нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэх, мөн томоохон хот суурин газартай ойр хэдий ч тухайн бүс нутагтаа эрүүл мэндийн үйлчилгээ хангалттай хүртэж чаддаггүй бүс нутгийг сонгон авч ажиллажээ.

Энэ удаа Төв аймгийн Зуунмод сумын ард иргэдэд эрүүл мэндийн анхан болон дунд шатны тусламж үйлчилгээг хүргэхээс гадна, үнэ төлбөргүй үзлэг оношилгоо, эмчилгээ, хөнгөн төрлийн хагалгаа хийжээ. Урьдчилан зарласны дагуу зөвхөн Зуунмодын гэлтгүй тус аймгийн 27 сумаас иргэд хамрагджээ.

Эмч, эрдэмтдийн багийг Шадар сайд М.Энхболд Төрийн ордонд хүлээн авч уулзав. Тэрбээр хүсэлтийг нь хүлээн авч нутгийн иргэдэд нь эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэнд талархаж байгаагаа илэрхийллээ. Шадар сайдын санаачилгаар үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байгаа "Эх нутгийн иргэд" төрийн бус байгууллага энэ удаагийн арга хэмжээг зохион байгуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.