Тэгшбаяр.Н 2015.05.20 | Телевиз: NTV

"Book Challenge" аян цар хүрээгээ улам тэлсээр байна

Увс аймгийн түүхт 90 жилийн ойд зориулан "Шинэ тэмүүлэл" залуучуудын клубээс санаачилсан "Book Challenge" аян явагдаж байгаа билээ. Энэхүү аянд тус нутгаас төрөн гарсан алдартнууд болоод нутгийн иргэд ном хандивлаж номын сангийн фондоо арвижуулж эхэлсэн юм. 

ЕБС-ийн номын сангийн фондыг шинэ, шинэлэг номоор баяжуулж, хүүхэд багачуудад оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой уг аянд  МУ-ын Арслан Н.Батсуурь, УИХ-ын гишүүн асан О.Шаалуу, МУ-ын гавьяат тамирчин, Олимпын хүрэл медальт С.Ням-Очир, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Х.Цагаанбаатар, БОЯ-ны яамны сайдын зөвлөх доктор Ц.Адъяасүрэн, Нисванис хамтлагийн ахлагч дуучин Л.Энх-Амгалан, МУ-ын Соёлын гавьаят зүтгэлэн Д.Цэмбэл, Увс аймгийн Тэс сумын уугуул Ж.Цэнгэл, УИХ-ын гишүүн асан Кёкшюзан Д.Батбаяр, МУИС-ийн доктрантурт сурч байгаа Чех улсын иргэн Ондрей, "Ном хур" ХХК-ийн захирал Ч.Дүгэр, Цөмийн энергийн газрын дарга асан, Увс аймгийн нутгын зөвлөлийн гишүүн Н.Тэгшбаяр нар болон оюутнууд болоод номын гэгээн буяныг хүндэтгэдэг түмэн олон нэгдсээр байна.

Энэхүү аяныг эхлүүлж байна. Бид энэхүү аянаар сум бүрийн сургуульд хүрэлцэхүйц илүү олон ном цуглуулахын тулд соушл орчинд “Book Challenge” ном хандивлах давалгааг өрнүүлж байна.

“Book Challenge” ном хандивлах давалгааг өрнүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст талархалаа илэрхийлье. Мөн та уг давалгаанд нэгдэхийг хүсвэл Шинэ Тэмүүлэл Клуб фэйсбүүк хуудаст нэгдэх боломжтой. 

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?