" Tesol methodology seminar for Teachers сургалтыг зохион байгууллаа
"TESOL METHODOLOGY SEMINAR FOR TEACHERS" сургалт
2015.07.07

" Tesol methodology seminar for Teachers сургалтыг зохион байгууллаа

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Монгол дахь Америкийн их сургуулийн Англи хэлний институттэй хамтран  магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудын багш нарын дунд "TESOL METHODOLOGY SEMINAR FOR TEACHERS" сургалтыг зохион байгууллаа.

Монголын дээд боловсролын англи хэлний багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжин сүүлийн үеийн заах арга зүй, туршлагаас хуваалцах зорилготой уг сургалтыг Англи хэлний институтийн захирал, АНУ-ын боловсролын магистр Линн Маллори удирдан явуулсан бөгөөд Монгол дах Америк их сургуулийн олон нийтэд үйлчлэх хөтөлбөрийн хүрээнд сургалт үнэ төлбөргүй явагдлаа. Сургалтад англи хэлний хичээлд суралцагч төвтэй, ярианы дадлага хичээлүүдийг оруулахад анхаарсан бөгөөд оролцогч бүр багшийн бүтээлийн сан бүтээлээ. Үүнд сэдэвчилсэн нэгж хичээлийн төлөвлөгөөнүүд, видео хичээл, эргэцүүлэлт хариу санал зөвлөгөө/фийдбак орсон.        
 

Сургалт 2015 оны 6 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Багшийн хөгжлийн ордны 405 тоот танхимд болсон бөгөөд сургалтанд "Газарчин" дээд сургууль, "Идэр" дээд сургууль, "Техник Технологийн" дээд сургууль, "Шинэ иргэншил" дээд сургууль, "Орхон" их сургууль , "Хангай" дээд сургууль, "Мандах бүртгэл" дээд сургууль, "Сити" дээд сургууль, "Соёл-Эрдэм" дээд сургууль, "Отгонтэнгэр" их сургууль, "Ховд" их сургууль, "Шинэ Анагаах ухаан" дээд сургууль, "Шинэ Монгол технологийн дээд сургууль" зэрэг сургуулиудын багш нар оролцлоо. 
 

Сургалтанд суусан багш нарт Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн дэд дарга, ажлын албаны захирал Х.Батсайхан, Англи хэлний институтийн захирал, АНУ-ын боловсролын магистр Линн Маллори нар сертификат гардуулав.