Бакей.А 2015.12.22 | Сонин: Өдрийн сонин

Сонгуулийн хуулиар яриа дууссан

Сонгуулийн хуулиар яриа дууссан
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей

Сонгуулийн хуулийн төслөөр АН, МАН хоёр зөвшилд хүрсэн эсэх талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Ажлын хэсэг хоёр дахь удаагаа хуралдлаа.

Р.Бурмаа гишүүний хуулийг суурь болгоод тэрэн дээр зарчмын болоод томоохон асуудлуудыг тойрч ярьж байгаа. Холимог тогтолцоо, түүн дотроо 28-ыг бүсчлэх үү, ямар байдлаар явах вэ гэдгээ ярилцаж байна.

Орон нутгийн болон аймаг, нийслэлийн сонгуулийг Их хурлын сонгуультай хамт явуулах уу, хяналтын тооллогыг хэдэн хувиар хийж болох уу гэдэг асуудлууд дээр ярьж байна. Сонгуулийн хуулийн харилцан яриа дууссан” гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.