Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.05.24 | Сонин: Засгийн газрын мэдээ

Залуу эрдэмтдэд нээгдсэн хаалга

Залуу эрдэмтдэд нээгдсэн хаалга

Хүйтэн салхи үлээсэн хаврын нэгэн орой буюу энэ сарын 14-ний бямба гарагт 100 гаруй залуу эрдэмтэн, судлаач Улаанбаатараас ОХУ-ын Эрхүү хотыг зорив.

Тэд хоёр улсын төрийн далбаатай зураг бүхий цэнхэр өнгийн саравчтай малгай, улбар шаргал цамцаар ижилссэн харагдав. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буй. Тус ойн хүрээнд хоёр улсын эрдэмтэн залуус чуулж, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр зорьж яваа нь энэ. Хоёр хоногийн турш галт тэргээр довтолгосон залуус тавдугаар сарын 16-ны өглөө Эрхүү хотын галт тэрэгний буудалд хөл тавилаа. Биднийг ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Эрхүү дэх шинжлэх ухааны төвийн төлөөлөгчид үндэснийхээ хүндэтгэлийн идээ болох талх, давсаа барьж хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлэн угтав.

Хоёр улсын залуу эрдэмтдийн чуулга уулзалтыг жил бүр зохион байгуулахаар болсноо амлалаа

Эл өдрийн үдээс хойш чуулганы нээлт эхэлж, ОХУ- ын Сибирийн салбарын Шинжлэх ухааны төвийн тэргүүн И.В.Бычков нарын хүмүүс нээж үг хэллээ. Тэрбээр “Монголын шинжлэх ухааны салбарынхантай бид олон удаа уулзапт зохион байгуулж байсан. Гэхдээ энэ удаагийнх их өргөн хүрээнд болжбайна. Өнөөдрийн үйл явдал ОХУ болон Монголын талуудын хамтын ажиллагаа, харилцаа холбоог сэргээх алхам болж буйгаараа онцлогтой. Энэ үйл явдал хамгийн тохиромжтой сайхан цаг үед болж буйд баяртай байна. Учир нь 2016 он бол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой тохиож буй түүхэн жил. Мөн хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа сэргэж байна. Манай хоёр орны худалдааны эргэлт 50 тэрбум гаруй рубль болсон. Та бүхэн бидний байдалтай танилцаж мэддэг боллоо. Энэ нь цаашдын хамтын ажиллагааны суурь болох биз ээ” хэмээв. Түүнчлэн тэрбээр зургадугаар сард Эрхүү хотын төлөөлөгчийн газрыг Улаанбаатарт нээх гэж буйгаа дуулгалаа.

Манай хоёр орны худалдааны эргэлт 50 тэрбум гаруй рубль болсон

Энэхүү чуулганы нээлтийн үеэр Одон орон, геофизикийн судалгааны төвийн захирал С.Дэмбэрэл Монголын одон орон геофизикийн шинжлэх ухааны хөгжил болон цаашдын чиг хандлагын талаар илтгэл тавилаа. Тэрбээр Хүрэл тогоот дахь “Улаанбаатар одон орон судлах оргил”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгож тохижуулах  тохижуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа танилцуулсан юм.

Хоёр улсын залуу судлаач эрдэмтдийн чуулган, урлаг, спортын тэмцээн таван өдөр үргэлжилсэн бөгөөд сансар орчмын цаг агаар, нанотехнологи болон газрын гадаргын бүтцийн тухай гээд олон сонирхолтой илтгэл тавилаа. Одон орон, геофизикийн судалгааны төвийн судлаач Б.Буянтогтох Улаанбаатар хот орчмын газрын хөрсний давхаргын бүтцийн талаар сонирхолтой илтгэл тавьсан нь хамгийн сайн гэсэн үнэлгээг авлаа. Оросын судлаачид түүний илтгэлийг их сонирхолтой байсныг онцлов.

Бид хамтын ажиллагааныхаа дэмжлэгээр судалгаа хийдэг

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн органик химийн лабораторийн судлаач Б.Хонгорзултай уулзав.

-Та судалгааны ажлынхаа онцлогийн талаар сонирхуулна уу. Таны нефтийн тухай илтгэлийг Оросын судлаач залуус их анхааралтай сонсож байсан?

-Би 2001 оноос эхлэн нефтийн чиглэлээр судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний химийн найрлага, физик шинжийг судалж тогтоосон. Манай улсын нефтийн бүтээгдэхүүн парафины агууламж өндөртэй учраас таваарын чиглэлээр ашиглахад зохимжгүй байдаг. Тиймээс нефтийн үйлдвэр байгуулж, дангаар нь түүхий эд болгоход

тохирдоггүй. Тэгээд ч бид үйлдвэрээ бариагүй байгаа нөхцөлд бүтээгдэхүүн гаргаад ашиглах боломж алга. 2015 оны арваннэгдүгээр сард манай Засгийн газраас2.3 сая тонн нефть боловсруулах үйлдвэр барихтендер зарласан. Тендерт оролцохоор Монгол, Английн хамтарсан консерциум санал өгсөн байсан. Үйлдвэр баригдчихвал Монголын нефтийг ашиглах боломж бүрдэнэ. Дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэх ч гэлээ ОХУ, Казахстан зэрэг орны сайн чанарын нефтьтэй хольж үйлдвэрлэх байх. Нефтийн чиглэлийн судалгаа 2000 оноос хойш эрчимтэй хийгдэж байна. Энэ чиглэлийн судалгааг их сургуулиудад ч хийж байгаа.

-Залуу судлаачид эрдэм шинжилгээний судалгаа хийхэд хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-Сүүлийн жилүүдэд шинжлэх ухаанд оруулж буй төсөв мөнгөний асуудал, багаж төхөөрөмж хангалттай биш байна. Бид өөрсдийнхөө сурсан газруудтай хамтран ажиллаж, судалгааныхаа ажилд үр дүн гаргадаг. Нөгөө талаар бусад орны эрдэмтэн судлаачидтай хамтарч ажилладаг давуу талаа ашигладаг.

Олон талаар хамтран ажиллах боломж нээгдэж байна

ОХУ-ын залуу судлаач Д.В.Богдановичтой уулзлаа.

-Та хоёр улсын залуу эрдэмтдийн цаашдын хамтын ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?

-Хоёр улсын эрдэмтэд чуулж байгаа нь сайхан санагдлаа. Би нано батерейны тухай илтгэл тавьсан. Салбар хуралдаан удирдаж буйн хувьд олон сонирхолтой илтгэл сонсож байна. Бид ирэх есдүтээр сард дахин уулзана. Тэр үед олон талаар хамтран ажиллах боломж олдоно гэдэгт найдаж байна. Дугуй ширээний ярилцлага, спорт урлагийн арга хэмжээ гээд олон сонирхолтой үйл явдал боллоо. Физик, одон орны талаарх салбар хуралдаанд танай улсаас ганцхан илтгэл байсанд сэтгэл гонсгор байна. Гэхдээ Сарантуяагийн нано материалын тухай илтгэл сонирхолтой санагдсан. Цаашдаа энэ талын судалгааны ажилд анхаарах байх. Би танай улсад очихыг маш их хүсэж байгаа. Тиймээс есдүгээр сард уулзах байх гэж бодож байна.

Д.Баттогтох: Үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршлага судлахад тус нэмэртэй уулзалт боллоо

Бид энэ үеэр Залуу эрдэмтдийн холбооны ерөнхийлөгч Д.Баттогтохтой уулзлаа.   

-Хоёр улсын залуу эрдэмт дийн чуулга уулзалтаас та ямар үр дүн хүлээж байна вэ?

Анх удаа ийм өргөн хүрээний чуулга уулзалт болж байна. 40 гаруй жил ийм уулзалт болоогүй. Манай улсын шинжлэх ухааны суурийг тавихад ОХУ-ын эрдэмтдийн дэмжлэг их байсан. Тийм ч учраас Монголын шинжлэх ухааны хөгжил ОХУ- тай салшгүй холбоотой. Залуу эрдэмтдийн залгамж үе нэг хэсэг тасрах шахсан. Одоо дахин сэргэж байна. Орчин үеийн өндөр технологи болон инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх туршлага судлахад тус дөхөмтэй уулзалт болно гэж итгэж байна. Бид ирэх есдүгээр сард хоёр дахь удаагийн уулзалтыг Улаанбаатарт зохион байгуулна. Тэгэхээр судлаачаас судлаачид хүрсэн хамтын ажиллагаа  чухал байна. Монголоос ирсэн 1 100 гаруй залуугаас 50 орчим нь өөрсдийн судалгааны ажлаа өргөжүүлэх хамтрагчаа эндээс олох боломжтой. Тэр боломжийг олгосон уулзалт гэдгээрээ онцлог. Ер нь мэдлэг солилцох гэдэг зөвхөн ширээний ард суугаад ярилцдаг зүйл биш.  Спорт, урлаг гээд олон талын хамтын ажиллагаанаас үүсдэг. Тиймээс бид энэ хөтөлбөрт, спорт, урлагийн арга хэмжээ  багтаасан.

-Залуу судлаачид хэр чадавхижиж байна вэ?

-Монголын залуу эрдэмти йдийн холбоо дотроо шинжлэх  ухааны таван салбар холбоотой. Хамгийн гол нь залуу судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой. Мөн залуу судлаачдаа бусад с орноос туршлага судлах, сурч мэргэжил дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Залуу судлаачдын тоо харьцангуй өсөж байна. Одоогоор 1500 орчим судлаач эрдэмтэн бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Улс орнууд судалгаанд суурилсан бодлого хэрэгжүүлж эхэлж  байна. Манай улс ч гэсэн энэ чиглэлээр хөгжих боломж бий.

 

Үнэнийг хэлэхэд залуу эрдэмтдийн бүтээлийг тэр бүр зах зээлд нэвтрүүлж чадахгүй байна. Манай холбоо инновацлаг байцгаая гэсэн уриатай ажилладаг. Өөрөөр хэлбэл, танд мэдлэг байна, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж, баялаг болгоцгооё л гэсэн санаа. Баялаг болгох санаагаа ширээний нүдэнд хадгалаад байвал хэдэн жилийн дараа үнэ цэнэгүй болно шүү дээ. Ийм үсрэнгүй хөгжил, олон улсын нээлттэй харилцаа хөгжиж байгаа өнөө үед өөрийн санаагаа зах зээлд нэвтрүүлэхийг зорих хэрэгтэй. Гэтэл манай улсад нэг дутагдалтай зүйл бол хаалтгай инновацийн тогтолцоо. Оюуны өмчийн хамгаалалт муугаас болоод залуу судлаач өөрийнхөө бүтээлийг нээлттэй болгохоос эмээдэг. Эрдэмтэд өнөөдөр л гаргасан технологио ашиглахгүй бол хэн нэгэн I гаргаад ирэх өрсөлдөөн дунд ’ амьдарч буйгаа ухамсарлах хэрэгтэй. Тухайн эрдэмтний  бүтээл ямар үнэ цэнэтэй вэ  гэдгийг мэргэжлийн экспертээр тогтоолгох шаардлагатай байгаа. Ийм зохицуулалтыг Аж үйлдвэрийн яамнаас хийж  байна. Эрдэмтэд, бизнесменүүд хамтарч ажиллах гарц нээгдэж     байгаа.

-Төрөөс залуу эрдэмтдийгхэр дэмждэг вэ?

Ихэвчлэн бодлогын дэмжлэг  үзүүлдэг. Улс даяар шинжлэх ухааны салбарт зарцуулж буй мөнгө хангалттай биш байдаг. Бид дотоодын нийт бүтээг дэхүүний 0.27 хувь буюу нийт г 30 гаруй тэрбум төгрөгийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулдаг. Улсаас зарцуулж буй нь есөн тэрбум төгрөг. Тэгэхээр маш бага гэсэн үг. Бусад улс орны зарцуулж буй мөнгө дотоодын нийт  бүтээгдэхүүнийх нь хоёр хувьтай тэнцдэг. Тэгэхээр бид маш бага мөнгөөр суурь судалгаа хийх гэж оролдож байна. Энэ мөнгийг сэдэвт ажлын удирдагч  доктор, академич нарт голдуу зарцуулдаг. Манай залуу эрдэмтэд дагалдах, судалгаанд голдуу хавсарч оролцдог болохоор төдийлэн хангалттай мөнгө аваад байж чаддаггүй.

Гарааны бизнес хөгжүүлэх, грант олгох гээд судалгаанд ньнэмэр болгох мөнгө чухал. Мөн залуу судлаачдад өөр тэтгэлэг олгох, грантыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Монголын залуу    эрдэмтдийн холбоо саяхан     олон улсын чанартай эрдэм      шинжилгээний хурал зохион байгуулсан. Энэ үеэр хоёр шилдэг судлаачид мөнгөн н дэмжлэг үзүүлсэн.

Улс орнуудын тулгамдсан асуудал Хачигт халдвар

Энэ үеэр анагаахын салбар хуралдаанд хачигт халдварын  талаар илтгэл тавьсан эрдэмтэн Г.А.Данчиноватай уулзлаа

      Тэрбээр сүүлийн үед олон улсад хачигт халдвар тулгамдсан асуудал болж буйг онцолсон юм. ОХУ-ын Сибирь орчим, болон  манай улсын Сэлэнгэ, Булган аймгийн нутгаар ихээхэн

тархалттай байгаа аж. Хачигт халдвар хот суурин газарт ч гарч байгаа талаар илтгэлдээ дурдаж байв. Улс орнууд хачигг халдвартай тэмцэхэд ихээхэн аихаарал хандуулдаг байна. ОХУ л гэсэн хоёр ч төрлийн вакцин  шинээр үйлдвэрлээд байгааг дуулгалаа. Мөн Герман улс вакцин үйлдвэрлэж буйг хэлэв. Тэрбээр “Танай улсын Зоонозын өвчин судлалын төвийнхөнтэй бид хамтын ажиллагаатай байдаг. Миний бодлоор танай улсад хачигт халдварын вакцин хийдэг болсон байх. Бид хамтарч цөөнгүй судалгаа хийсэн. Намайг Сэлэнгэ аймагт ажиллаж байхад хачиганд 30 удаа хазуулсан нэг залуу эмнэлэгт ирж хэвтсэн юм. Тэр хүний дархлаа үнэхээр сайн байсанд би их гайхсан. Ер нь ойд зугаалдаг хүмүүс заавал вакцин хийлгэх хэрэгтэй. Г эхдээ хачигт хазуулсан үедээ вакцин хийлгэж болохгүй. Хазуулсны дараа хийлгэхэд бүр хүнд байдаг. Хачигт халдварын вакциныг хоёр үе шаттай хийдэг. Урт хугацаанд үйлчилдэг вакциныг эхлээд арваннэгдүгээр сард хийлгэнэ. Хоёр дахь тунг нь арванхоёрдугаар сард хийлгэх ёстой. Харин богино хугацааны үйлчилгээтэй вакциныг хоёр долоо хоногийн зайтай хийлгэх хэрэгтэй. Ингэж хоёр удаа хийлгэсний дараа хүний биед дархлаа тогтдог.

Хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцаа сэргэж байна

Дараа нь гурван жил тутамд хийлгэх шаардлагатай. Хачигт энцефалит бол их аюултай халдвар. Тархинд нөлөөлөн мэдрэлийг хордуулж, саажилт үүсгэдэг. Зарим тохиолдолд үхэлд ч хүргэдэг. Тиймээс заавал вакцин хийлгэх ёстой. Хүмүүст урьдчилан сэргийлэх мэдээллийг сайн өгөх хэрэгтэй. Хачиганд хазуулсан л бол заавал эмнэлэгт ханддаг байх нь чухал. Хазуулсны дараа шинж тэмдэг нь сарын дараа илэрдэг.

Танай улсын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаас татгалзахгүй

Мөн эрүүл мэндийн салбар хуралдаанаар нэг чухал сэдэв хөндсөн нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн анибиотикийн хэрэглээний тухай байлаа. ОХУ-ын залуу судлаач Е.В.Григорова эл сэдвээр илтгэл тавьсан юм.

Түүнээс дараах асуултанд хариулт авлаа.

-Антибиотикийн хэрэглээ хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлэх вэ. Танай улс эмийн хэрэглээнд хэр хяналт тавьдаг вэ?

-Бид нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд судалгаа явуулсан. Антибиотикийг эмчийн заавраар хэрэглэвэл зөв хэрэглээ болдог. Харин буруу хэрэглэвэл хүмүүс мэдрэг чанар байхгүй болдог. Манай улсад заавал эмчид үзүүлж байж , антибиотик  хэрэглэдэг. Хэрэв дур мэдэн хэрэглэвэл өөрөө хариуцлагаа үүрдэг журамтай. Мэдээж антибиотикийн хэрэглээ нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

-Та Монголын судлаач эрдэмтэдтэй харилцаатай ажилладаг уу?

-Танай улсын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллахад таатай байна. Гэхдээ одоогоор тийм харилцаа хараахан тогтоож амжаагүй байгаа. Залуу судлаачид ингэж чуулж байгаад сэтгэл өндөр байна. Би танай улсын эрдэмтэдтэй хамтарч ажиллахаас татгалзахгүй.

Залуу эрдэмтдийн чуулганаас манайхан багагүй олзтой ирлээ. Хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах үүд хаалга нээгдэв. ОХУ-ын Сибирийн салбарын Шинжлэх ухааны төвийнхөн манай залуусыг Эрхүүгийн гал тэрэгний буудлаас үдэж гаргахдаа залуу эрдэмтдийн уулзалтыг жил бүр зохион байгуулж байхаар болсноо дуулгасан юм. Тав хоногийн турш мэдлэг, туршлагаа хуваалцсан эрдэмтдэд Эрхүүгийн шинжлэх ухааны төвд дахин дахин зочлох том боломж олголоо. Хоёр орны залуу эрдэмдтийн чуулганы нэгэн чимэг нъурлагийн тоглолт байв. Хойд хөршийн залуусыг уртын дуугаараауярааж, морин хуур, хөөмийн аялгуугаараа сонорыг нь мялаалаа. Тэд ч бидэнд үндэсний болон орчин үеийн урлагийнхаа дээжээс бэлэг барив. Эрхүүгийн цэнхэр бороо, буйлсны үнэр, цагаан цэцэгс, зөөлөн долгилох Ангар мөрөн, ойн төгөл дундах "Академ городок" Монголын залуу эрдэмтдэд ч гүн сэтгэгдэл үлдээсэн нь дамжиггүй.