Баянсэлэнгэ.З 2016.06.03 | Телевиз: NBS

Намайг дэмжсэн хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллах юмсан гэж хичээсэн

“Тодруулах цэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт БХБ-ын сайд З.Баянсэлэнгэ оролцлоо.

Та Барилгын салбарын анхны эмэгтэй сайд. Өнгөрсөн хугацаанд уг салбарт ямар шинэчлэлтүүдийг хийсэн бэ?

Барилгын салбарын 23 дахь удаагийн анхны эмэгтэй сайд. Анх мэргэжлийн бус гэдгээсээ их болгоомжилж айж байлаа. Гол нь тодорхой намын бодлого, надад итгэсэн итгэл, намайг дэмжсэн хүмүүсийн итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллах юмсан гэж хичээсэн.

Иргэдийн амьдралд шууд нөлөөллөө үзүүлэх ямар шинэчлэлийг хийсэн бэ?

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах Засгийн газрын тогтоолын төслийг яамнаас хоёр удаа санал болгосон.

Ипотекийн зээлийг удаан хугацаанд тогтвортой явуулах үүднээс УИХ-аар Тэтгэврийн нөөц сангийн тухай хуультай уялдуулсан.

        Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү