Оюунхорол.Д 2017.01.02 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчилнө

Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчилнө

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.12.28/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол“Хэнтийн нурууны Хэнтий Хаан уулын нэрийг Бурхан Халдун уул гэж өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд “Хэнтий хан уулын нэрийг Бурхан халдун уул гэж өөрчлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн юм.

ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хороонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт оршдог Хэнтий хан уулыг “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр бүртгэн, баталсан аж. Иймд Монгол Улс Хан Хэнтийн нурууны Х=5402914.739, Ү=353760.779 /B=48º45’43.3844, L=109º00’36.1315/  солбицолд байгаа  д.т.д. 2361,5 м-т орших Хэнтий Хан уул гэсэн  тоот өндөрлөгийн албан ёсны нэрийг Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн нэрээр буюу Бурхан халдун уул болгож өөрчлөх шаардлага үүсчээ