2017.01.23 | Сайт: Vip76.mn

УИХ-аар өнгөрсөн 7 хоногт: Хэлэлцсэн хуулийн төсөл, ирц

УИХ-аар өнгөрсөн 7 хоногт: Хэлэлцсэн хуулийн төсөл, ирц

"УИХ-ын өнгөрсөн долоо хоногт"

Өнгөрсөн 7 хоногт УИХ-ын нэгдсэн чуулган пүрэв гаригт бүтэн, баасан гаригт хагас өдөр хуралдлаа.

Баасан гаригийн үдээс хойших чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийх байсан. Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс уг мэдээллийн хугацааг хойшлуулахыг хүссэн учир хуралдсангүй. 

Ирцийн мэдээ

Өнгөрсөн 7 хоногт хэлэлцсэн хуулийн төслийн жагсаалт

Та бүхэн Vip76.mn сайтын "ХУУЛЬ" цэснээс хуулийн төслийг танилцуулга, УИХ-ын гишүүдийн байр суурийг дэлгэрэнгүй үзэх боломжтой.

Дэмжиж.Анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн төслүүд.
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төсөл
  • Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Дотоодын цэргийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл
  • Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
  • Донорын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
Дэмжиж. Эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн төслүүд
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл
  • Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
  • Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл
Дэмжээгүй. Буцаасан төсөл
  •  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл
 

Сэтгүүлч

Vip76.mn О.Батзаяа batzaya@vip76.mn