Содбилэг.О 2017.01.31 | Сайт: Vip76.mn

О.Содбилэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийллээ

О.Содбилэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийллээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Содбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төслийн талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. 

Тэрээр уг хуулийн төслийг өмнөх парламентаар хэлэлцэж, хууль санаачлагчид нь буцаасан тухай сануулаад УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай асуудал бол мөнхийн маргаан дагуулдаг сэдэв. Тэртэй, тэргүй улс төрийн нам, хүчин, УИХ-ын гишүүдэд ард түмэн дөрвөн жилд нэг удаа хариуцлага тооцдог шүү дээ. Тэгэхээр хариуцлагын тогтолцоо хэрэгжиж, ардчилсан зарчим үйлчилж байна гэж үзэж байгаагаа хэллээ. 

О.Содбилэг: Хэрэв төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцож байна гээд эргүүлэн татаад байвал оронд нь ажиллах хүнийг сонгоно гэсээр эцэс, төгсгөлгүй сонгууль болж, төр, засгийн ажил урагшлахгүй учраас хуулийн төслийг дэмжих боломжгүй. 

Тэгээд ч том төрөөс ухаалаг төр рүү, давхар дээл мэтийг санаачилж, төр, засгийн ажилд хутгалддаг, Монгол Улсын гадаад бодлогыг УИХ тодорхойлдог байтал НҮБ-ын индэр дээрээс манай улс төвийг сахих бодлого баримтална гэж дэлхий нийтэд зарласан зэрэг олон алдаа, дутагдал гаргасан хүн хариуцлага ярих нь утгагүй гэж УИХ-ын гишүүн О.Содбилэг үзэж байна.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn