Энх-Амгалан.Б 2017.02.10 | Хэвлэл мэдээллийн алба: УИХ

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Төрийн Думын депутатыг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ОХУ-ын Төрийн Думын депутатыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан

Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан өнөөдөр /2017.02.10/ ОХУ-ын Төрийн Думын депутат, Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Будуев Николай Робертовичийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Монгол Улс, ОХУ-ын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа худалдааны хамтын ажиллагааг идэвхжүүлж, ОХУ-ын зах зээлд Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг Төрийн Думын депутат Будуев Николай Робертовичаас хүсэв

Депутат Будуев Николай Робертович Орос-Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувиар Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргатай уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа тэмдэглэлээ