СХД: Мөнгөн өвөл"-2017 спорт наадам боллоо
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч н.Оргил, Засаг даргын тамгын газрын дарга М.Баяраа, Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч МУГТ Ц.Дамдин нар
2017.02.13

СХД: Мөнгөн өвөл"-2017 спорт наадам боллоо

2017 оны 02 дугаар сарын 11-ны өдөр Олон Улсын Найрамдал зусланд зохион байгуулагдсан "Мөнгөн өвөл"-2017 спорт наадмын нээлтэнд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын орлогч н.Оргил, Засаг даргын тамгын газрын дарга М.Баяраа, Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд ерөнхийлөгч МУГТ Ц.Дамдин, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ, Биеийн тамир, спорт хорооны дарга Ц.Ганхүү, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Т.Баярмаа болон бусад албаны төлөөлөгч нар оролцлоо.

Тус өвлийн наадамд 57 Цэцэрлэг, Сургуулийн 1870 багш ажилчид хамрагдаж, спортын 3 төрлөөр өрсөлдсөнөөс:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багийн нэгдсэн дүнгээр:

1-р байрт 110-р цэцэрлэгийн хамт олон
2-р байрт 84-р цэцэрлэгийн хамт олон
3-р байрт 101-р цэцэрлэгийн хамт олон

Ерөнхий боловсролын сургуулийн багийн нэгдсэн дүнгээр:

1-р байрт 42-р сургуулийн хамт олон
2-р байрт 105-р сургуулийн хамт олон
3-р байрт 107-р сургуулийн хамт олон тус тус шалгарлаа.