Бямбаа.Т 2017.03.16 | ХМА: Мэргэжлийн холбоо

“ROAD Expo 2017” үзэсгэлэн Улаанбаатарт нээлтээ хийлээ

“ROAD Expo 2017” үзэсгэлэн Улаанбаатарт нээлтээ хийлээ
“ROAD Expo 2017” үзэсгэлэн "Корпорэйт Конвешн центр"-т өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, ХНБГУ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй олон улсын авто замын “ROAD Expo 2017” үзэсгэлэн "Корпорэйт Конвешн центр"-т өнөөдөр  нээлтээ хийлээ.

Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын үзэсгэлэнд Зам тээврийн хөгжлийн яамны Тээврийн хөгжлийн газар, Монголын авто замчдын холбоо, МҮХАҮТ болон Итали, Турк, Өмнөд Солонгос, Герман, Хятад, Казахстан, АНУ, Япон, ОХУ зэрэг улсууд оролцож байгаа юм. Үүнээс гадна олон улсын болон дотоодын 22 компани, аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа ажээ.

Олон улсад шинэ тутам нэвтэрч байгаа техник технологитой танилцах, Монгол оронд нутагшуулах, дотоодын компаниуд туршлага судлах боломжийг олгодог нь томоохон боломж юм. 2014 оноос эхлэн зохион байгуулж байгаа энэ арга хэмжээг Монгол Улсыг дэлхийн зах зээлтэй холбох томоохон гүүр гэж Монгол Улсын Засгийн газар харж байгаа” гэж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ярьсан юм.

“ROAD Expo 2017” үзэсгэлэнг ХБНГУ энэ удаад бүрэн дэмжиж, зохион байгуулан оролцож байгаа ажээ. 

Монгол Улсын Засгийн газар ирэх дөрвөн жилийн хугацаанд 21 аймгийг бүгдийг нь нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох зорилт тавин ажиллаж байгаа юм байна.

Олон улсын авто замын үзэсгэлэн маргааш хүртэл үргэлжилнэ.