Баттулга.Д 2017.04.03 | Сайт: Vip76.mn

Урьдчилсан дүнгээр Д.Баттулга нийслэлд ялалт байгуулав

Урьдчилсан дүнгээр Д.Баттулга нийслэлд ялалт байгуулав
НИТХ-ын дарга асан Д.Баттулга

Өчигдөр буюу 4 дүгээр сарын 2-нд Ардчилсан намын дотоод сонгууль болж, Нийслэл, аймгийн ардчилсан намын дарга нар, Үндэсний бодлогын хорооны гишүүд урьдчилсан байдлаар тодорч эхэллээ. 

Өнөөдөр өглөө зарим сайтад Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөгч Ш.Түвдэндорж саналын тоогоороо тэргүүлж яваа мэдээлэл цацагдсан ч Ардчилсан намын удирдлагууд үдээс өмнө мэдээлэл хийж, Д.Баттулга ялсан гэдгийг дуулгалаа. Саналын хуудсыг гараар тоолж байгаа учраас зарим дүүргийн АН, сум, багийн дүн гараагүй байна. 

Намын дотоод сонгууль зохион байгуулалт тааруухан боллоо гэж намын гишүүд шүүмжилж байгаа бөгөөд сонгуулийн ирц 78 хувьтай байжээ. 

Д.Баттулга нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан бол өнгөрсөн 4 жилд НИТХ-ын даргаар сонгогдон ажилласан. Хотын парламентыг даргалж байх үедээ нилээдгүй шүүмжлэлд өртөж байсан ч чухал бөгөөд шуугиан тарьсан чухал шийдвэрүүд гаргаж байсан гэдэгтээ нийслэлчүүд санал нийлэх байх. 

Өмнө нь зөвхөн нэг дүүрэг буюу Сүхбаатар дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан бол өнөөдөр 9 дүүргийг бүхэлд нь хариуцсан Нийслэлийн АН-ын даргаар ажиллах хүндхэн бөгөөд хариуцлагатай үүрэг ногдож байна. 2016-2020 онд нийслэлд ялагдал хүлээсэн Нийслэлийн АН-ын тухайд 2020 он хүртэл маш эрчтэй ажиллах хэрэгтэй болох нь. 

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn