Д.Гантулга 2017.07.21 | Сайт: Vip76.mn

УИХ-ын гишүүн Д.Гантулга ТИКА-ын төлөөлөгчтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Гантулга ТИКА-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжитэй хоёр дахь удаагаа уулзаа. Вэйсэл Чифтжи манай улсын Удирдлагын академид суралцаж төгссөн бөгөөд сургуулиа амжилттай төгссөнд нь Д.Гантулга гишүүн УАСТХ-ны Ерөнхийлөгчийн хувиар баяр хүргэсэнээр уулзалт эхэлсэн. Үүний дараагаар Монгол улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын тухай санал солилцсон.

БНТУ-ын алдартай нэгэн зүйр үг байдаг байна. Модноос унасан хүнийг эмэнэлэгт аваачья гэхээр үгүй ээ эмнэлэгт биш урьд өмнө модноос унасан хүнтэй л намайг уулзуул. Би түүнээс яаж эдгэрсэн тухай мэдье гэдэг. Турк улс 2000 оны эхээр эдийн засгийн томоохон хямарлд орж байсан ч өнөөдөр түүнийг даван гарсан. Дээрх зүйр үгийн жишээн дээр Туркийн засгийн газар найрамдалт харилцаатай, эдийн засаг нь хүнд байгаа улс орнуудад арга туршлагаасаа хуваалцаж хамтран ажиллаж байгаа төдийгүй манай улсад ч энэ тал дээр туслаж байгаа юм байна. Хэнтий аймгийн Чингис хоттой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, тэр дундаа тус аймагт байх Түргийн үеийн хөшөө дурсгалыг сэргээх, түүнийг түшиглэж аялал жуулчлалыг татах хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ.

Мөн манай улсын Казак залуучууд турк хэлийг гуравдагч хэл болгон тус улсад боловсрол эзэмших хандалга сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Энэ тал дээр болон Монгол Турк хоёр улсын оюутан залуусыг боловсрол солилцооны хөтөлбөрт хамруулах тухай ярьсан. ТИКА-ийн онцлог нь тухайн улс орнуудад жилд төчнөөн хэмжээний зардлыг төдий хэмжээний төсөлд зарцуулнга гэдэг бодлого барьдаггүй, сайн болоод томоохон үр ашигтай төсөл бүрийг дэмжиж түүгээрээ үр дүнгээ тооцдог байна. Тиймээс Хэнтий аймагт ХАА, газар тарилан, боловсрол, эрүүл мэнд зэрэг бүхийл салбарт төсөл хэрэгжүүлэж боломжтойг хэллээ. Ирэх 8-р сард Туркийн дээд хэмжээний уулзалт Монголд хийгдэх тухай яригдаж байгаа. Айлчлалын хөтөлбөрт эртний түүхийн өлгий нутаг Хэнтий аймгийг оруулаж, ирсэн албаныхан болон зочид төлөөлөгчдийг Хэнтий аймагтай танилцуулах хүсэлтэй байгаагаа Вэйсжл Чифтжи хэлсэн юм.

Сэтгүүлч

Vip76.mn А.Цолмон tsolmon@vip76.mn