УИХ-ын гишүүн Л.Болд
2017.09.08

УИХ-ын гишүүн Л.Болд Японы парламентын бүлгийн гишүүдтэй уулзлаа

Япон улс, Монгол улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж байна.

Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргын хувиар төлөөлөгчидтэй уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар харилцан ярилцлаа.