Бурмаа.Р 2017.10.09 | Сайт: Vip76.mn

Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах санал өргөн барьжээ

Р.Бурмааг Цэцийн гишүүнээр томилуулах санал өргөн барьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-ын даргад өргөн барьжээ.

Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүнтэй. Үүний гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь УИХ,  гурвыг нь Улсын дээд шүүхээс санал болгон томилуулдаг юм. Энэ удаад Ерөнхийлөгчийн санал болгон томилуулсан гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа учраас оронд нь ийнхүү УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа өргөн барьжээ.