Ц.Цогзолмаа: Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа
2017.10.24

Ц.Цогзолмаа: Сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай уулзлаа

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр ЕБС-ийн сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, үдийн цай хөтөлбөр, багш нарын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх мөн багш нарын хотхон байгуулах асуудлыг судалж, тооцоо судалгаа хийх чиглэлээр төлөвлөж буйгаа ярилаа. Мөн сургуулийн өмнөх боловсролын агуулга, чанар түүнчлэн хүүхдийн хүмүүжилд голлон анхаарах чиглэлээр ахиц өөрчлөлт гаргах шинэ санал санаачлагыг дэмжиж хамтарч ажиллах байр суурьтай байгаагаа танилцууллаа. Түүнчлэн сайдын дэргэд стратегийн зөвлөл гэж байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа, үүнд оролцож ажиллах саналаа нээлттэй хүргүүлэх боломжтой гэдгийг ч сайд сургууль цэцэрлэгийн удирдлагуудтай уулзахдаа хэллээ.