Х.Баделхан У.Хүрэлсүх 2017.10.26 | Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав

Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх Ажлын хэсэг байгуулав

Засгийн газрын хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Хуралдаанаар сахилга, хариуцлага, дэг журмыг бүх шатанд чангатгах, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, “Эрдэнэт”, “Монголросцветмет” компанитай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж шинээр барих асуудлыг судлан санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаар ахлуулан байгууллаа.

Төслийн техник, технологийн шийдэл, санхүүжилтийн асуудлыг нарийвчлан судалж, санал дүгнэлтээ 2017 оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо.