Л.Оюун-Эрдэнэ 2017.12.22 | Сайт: Vip76.mn

Та олон гишүүдийн асуултанд тэмээ гэхээр ямаа гэж хариулж байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайханд тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ

Ам долларын ханшийн тухай асуулгыг танд 2016 оны 10 сарын 6-нд Т.Аюурсайхан гишүүн тавьсан байна. Гэтэл өнөөдөр 2017 оны 12 сарын 22--ны өдөр хэлэлцэж байна.

Яагаад 1,3 жилийн дараа энэ асуулга орж ирж байна вэ? гэдгийг таниас асуумаар байна.

Ханшийн өөрчлөлт гэдэг чинь өдөр өдрөөр өөрчлөгддөг ийм зүйл, тухайн үеийн арга хэмжээний талаар асуулгыг бүтэн 1,3 жилийн дараа оруулж ирж хэлэлцэж ер нь яах гэж байгаа юм бэ?

Энэ УИХ--ын тамгын газрын хариуцлагагүй байдал уу, таны хариуцлагагүй асуудал уу?

Та энэ парламентад олон сонгогдож байсан гишүүдийн нэг, УИХ нь сонгуулийн үр дүнгээр бий болж тэр үр дүнгээр та томилогдсон гэж би ойлгодог.

Би хүн ялгаврлаж харьцдаг хүнд дургүй, та өмнө банкны тухай хуулиар асуулга тавьж байхад гараад явчихсан мэргэжилтэн нь хариулт өгч байсан.

Хандлагынхаа асуудлыг цаашдаа анхаармаар байна, олон гишүүдийн асуултанд тэмээ гэхээр ямаа гэж та хариулж байна.

Бид асуусан болж УИХ--д орж ирж байгаа хүмүүс нь хариулсан болж, ингэж чуулганы бүтэн цагийг үрмээргүй байх юм.

УИХ--ын тамгийн газраас хариулав.

2016 оны 10 сарын 6--нд тавьсан асуулгын хариуг Монгол банк 2016 оны 10 сарын 18--нд өгсөн. Дэгийн хуулийн дагуу багтахгүй явсаар байгаад намрын чуулган хүрсэн.