Д.Сарангэрэл 2018.01.02 | Яамны хэвлэл мэдээллийн алба

Эрүүл мэндийн сайд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд ажиллалаа.

Эмнэлгүүдийн ачаалал хэр байгаатай танилцахын зэрэгцээ цаг наргүй ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа уулзаж, ярилцлаа. Яаралтай тусламжийн хэсэгт ачаалал харьцангуй бага, хүлээгдэл, чирэгдэлгүй байлаа.

Энэ үеэр иргэд эмнэлгүүдийн ачааллыг багасгах, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхэд сурагчдын амралтыг урьдчилж эхлүүлсэн, эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг хэллээ.

undefined

Тухайлбал “Манал-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв нь ХУД-ийн 5-р хорооны 6180 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн төвийн дарга Б.Сарантуяа тус өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа болон томуу, томуу төст өвчний өнөөгийн байдлын талаар танилцуулав.

Сургуулийн хүүхдийн амралт эхэлсэн, томуу, томуу төст өвчтэй хүүхдийн эцэг, эх, асран халамжлагч нарт цалинтай чөлөө олгох болсонтой холбоотой манай төвд хандах хүүхдийн тоо эрс буурч байна. Өдөрт 10 гаруй хүн үзүүлж байна. 1 хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа талаар мэдээлэв.