2018.01.03

Ж.Бат-Эрдэнэ: 2018 онд хийгдэх гол ажлуудын нэг бол шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ MNB телевизийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт орж салбарын асуудлаар ярилцжээ. 

2018 онд зорилтот түвшинд хийгдэх хамгийн гол ажлуудын нэг бол шинэ нэсэх буудал гэж тэрээр хэллээ. Засгийн газраас шинэ нэсэх буудлыг 2018 онд ашиглалтад оруулах, менежментийн гэрээ хийх шийдвэр гарсан. Энэ дагуу тэрээр оны эхний өдөр шинэ нисэх буудалд очиж үйл ажиллагаатай нь танилцжээ.