т.бадрал 2018.01.08 | ОБЕГ-ын ХМА

Төслийн удирдах хорооны хурал боллоо

Төслийн удирдах хорооны хурал боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран  Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Дорнод, Сүхбаатар, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна.

Уг төслийн удирдах хорооны  хоёрдугаар хурал 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болж, 2017 оны ажлын тайлан, хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний шинэчилсэн хувилбар,

2018 оны үйл ажиллагаа, сургалтын төлөвлөгөө болон төсвийн төслийг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа. 

undefined

Хурлыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал удирдан явуулсан бөгөөд хуралд

Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Л.Саянаа,ОБЕГ-ын ахлах мэргэжилтнүүд,төсөл хэрэгжиж буй 4 аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон ХХААХҮЯ, БОАЖЯ, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм