Н.Цэрэнбат 2018.03.01 | Телевиз: МҮОНТВ

Увс аймагт тэмээний баяр боллоо

Увс аймгийн ЗДТГ-аас Завхан сумын ЗДТГ болон “Сайхан Халиун” компанитай хамтран зохион байгуулж байгаа “Тэмээний баяр” өчигдөр эхэлжээ. Энэхүү баярт  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Масато Такаокаг, хөрш зэргэлдээ аймгууд болон ОХУ-ын Тува улсын төлөөлөгчид зэрэг зочид гийчид оролцлоо.

Баярын үеэр тэмээтэй жагсаал, урлаг соёлын арга хэмжээ, хурдан тэмээний уралдаан, тэмээтэй буухиа тэмцээн, гоё ганган тэмээтэй сайхан хос шалгаруулах, тэмээн чарганы үзүүлбэр, үйлчилгээ, ардын бий биелгээний үзүүлбэр, цасны сумо барилдаан, олс таталтын тэмцээн, Дээлтэй Монгол шалгаруулах, Завхан сумын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа, үдшийн цэнгүүн зэрэг арга хэмжээнүүд боллоо.