Гадаад харилцааны сайд Бүгд найрамдах Беларусь улсын аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав
2018.03.29

Гадаад харилцааны сайд Бүгд найрамдах Беларусь улсын аж үйлдвэрийн сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд, Беларусь, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын беларусийн хэсгийн дарга В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлвийн талаар санал солилцож, хоёр орны хамтын ажиллагааг харилцан ашигтай бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Б.Батзоригийн урилгаар манай оронд айлчилж байгаа Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн сайд В.М.Вовк тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нар мөн хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагааг хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, зам тээвэр, банк санхүүгийн салбарт хөгжүүлэх талаар ярилцав.