Содбилэг.О 2018.04.13 | Сайт: Vip76.mn

О.Содбилэг: Байгалийн түүхийн музей хэзээ баригдах вэ?

Өнөөдөр /2018.04.13/ УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас Соёлын өвийг хамгаалах тухай  хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс  Соёлын өв, Cоёлын дурсгалт газрыг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа  арга хэмжээний талаар БСШУСЯ-ны сайдад тавьсан асуултын хариуны талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  Г.. Занданшатар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн О.Содбилэг:

Олон улсын музейн үзмэрт гараад алга болсон үзмэрүүдийг олж ирэх талаар ямар арга хэмжээ авч байна. Занабазарын хийцийн бурхдыг өндөр үнээр зарж байгаа талаар яригдаж байгаа. Үнэхээр манай улсынх мөн биш нь тодорхой юу? Байгалийн түүхий музей хэзээ ашиглалтанд орох вэ? Нийслэлд байгаа музейн өнгө үзэмжинд яаж анхаарах вэ? Музейд байгаа хосгүй бүтээлийн талаар сурах бичигт орж байна уу?

БСШУСЯ-ны мэргэжилтэн дараах хариултыг өглөө. Гэрийн тавилга, дээлийг музейн  сан хөмрөгт буцааж авсан. Занабазарын хийцийн бүтээлийн хувьд Монголоор аялж байсан гадаадын иргэдийн худалдан авсан бүтээлүүд байдаг. Хадаа орон нутгийн соёлын үнэт зүйлд нарийн бүртгэл байхгүй  учраас асуудал гардаг. БНСУ-ын буцалтгүй  тусламжаар Байгалийн түүхий музейг барих талаар яригдаад явж байна. Соёлын өвийг боловсролын системд яаж оруулах талаар судалгааны ажил явагдаж байгаа.