Л.Мөнхбаатар 2018.06.04 | Vip76.mn

Л.Мөнхбаатар гишүүн усан замын тээврийн тухай асуудлаар асуулга тавилаа

Зуны улирал гадаа ирж, аялал зугаалга, жуулчлалын цаг эхэлж байна.

Монголчуудын зундаа хамгийн их зорьдог нутаг бол Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур. Жилд 60 мянган жуулчин зочилдог гэсэн тоо бий. 

Хөвсгөл нуурт зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, завь, бярвааз, хөвөгч төхөөрөмж, хөвөгч байгууламж гээд 100 орчим жижиг завь, Сүхбаатар хөлөг онгоц усан замын тээвэр хийдэг.

Гэтэл өнөө хүртэл Усан замын тээврийн хөдөлгөөнийг зохицуулах эрх зүйн зохицуулалт байхгүйгээс эдгээр усан тээврийн хэрэгслүүд тодорхой маршрутгүй, дураараа явдаг байна. Энэ нь осол, эндэгдэл гарах нөхцөл, боломжийг үүсгэж байгаа ажээ.

Тиймээс Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Усан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан, боловсруулж байгаа юм.

Уг асуудалтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдад Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, хуулийг хэрэгжүүлэхэд тулгарч буй хүндрэлийн талаар асуулга тавилаа.