2018.06.13

Ц.Гарамжав: Зорилтот бүлэгт зориулсан ТОС "зорилготой" хүмүүст очсон

Өчигдөр /2018.06.13/ Өргөдлийн байнгын хорооны хурлаар Ахмадын болон түрээсийн орон сууц хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулан Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн тайланг сонссон.

Тус байнгын хороонд ирсэн өргөдөл, гомдлын дагуу  “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх, хэрэгжилтэд хяналт тавих, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан ажилласан билээ. Тэрээр ажлын хэсгийн тайланг танилцууллаа. М.Билэгт, Ц.Гарамжав, Г.Занданшатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, А.Сүхбат нар ажлын хэсэгт орж ажилласан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав асуулт асуужээ.

Ц.Гарамжав: Хямд өртөгтэй, чанар сайтай орон сууц барьж, зорилтот бүлгийг хангах бодлогоууд удаа дараа төр засгаас явуулж байсан. Өмнө нь 2015-2021 онд 20 мянган өрхийг ТОС-нд хамруулна гэсэн зорилтго тавигдаж байсан. Үүнтэй холбоотойгоор ТОС-ны корпораци захиалгаар барьж ашигласан 1289 орон сууцыг ТОС-ны санд шилжүүлсэн. Мөн ТОС хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах Засгийн газрын тогтоолууд Засгийн газраас удаа дараа гарж байсан. Ингээд эдгээр зорилтуудын дагуу хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн боловч хэрэгжих явцдаа тодорхой зорилго алдагдсан гэдэг нь ажлын хэсгийн судалгаа шалгалтаар илэрсэн.

ЗОРИЛТОТ БҮЛЭГТ зориулагдах орон сууц маань ЗОРИЛГОТОЙ бүлэгт очсон байна.

2 ба түүнээс дээш орон сууцтай иргэд илэрсэн байна. Зорилтот бүлгийн бус 79 ширхэг айл өрх орон сууцанд орсон байна. Өнөөдрийг хүртэл орон сууцандаа орсон мөртлөө төлбөрөө бүрэн барагдуулаагүйгээр амьдарч байгаа иргэд ч байна. Ард иргэдээ орон сууцаар хангах төрийн бодлого чулах байлгүй яахав. Тэр тусмаа хямд өртөгтэй ТОС бол чухал. Гэхдээ энэ удаагийн зорилго бол нийгмийнхээ зөвхөн зорилтот бүлэгт, ахмад настанд хамруулахаар заасан байсныг ингэж гуйвуулж байна.

ТОС хөтөлбөрийн хгрэгжүүлэхдээ яамдын доторх журмуудыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж өмнө нь ярьж байсан. Гэтэл 2017 ТОСК-ийн захирлын тушаалаар ТОС-нд зорилтот бүлгийн иргэдийг хамруулах ажлыг зохион байгуулах журам гэж гаргасан байна. Мөн энэ журамд одоогийн бидний шинэчлэн гаргая гэсэн журмаас хэдэн зарчмууд нь өөрчлөгдөж шинээр орох вэ?

Цаашдаа бодлого нь гарсан, хууль эрх зүйн орчин нь бүрдсэн, хөрөнгө санхүү нь төлөвлөгдөөд хэрэгжиж байгаа төслүүдийг хэрэгжүүлээд явах н дамжиггүй. Харин үүнийгээ яг иргэддээ чиглэсэн бодлогоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд журмуудаар зохицуулах юм уу, эсвэл нэмэлт хууль дүрэм шаарлагатай байна уу?

Ажлын хэсэг: Яам бол ТОС-ны журмаар 1 м кв-ийн өртгийг орон нутагт болон нийслэлд ямар байх вэ гэдгийг заасан. Мөн ТОС-нд орх иргэдийн к\вотыг хуваарилсан. Журам гарснаас хойш хэрэгжилтийн шатан дээр явж, шалгахад ТОСК журмын дагуу зааснаар иргэдийг хамруулсан байсан. Олон зөрүүтэй хүмүүс оруулсан зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг бид өгсөн. 976 иргэнтэй холбоотой орон сууцны асуудлууд ТОС-ны журам гарахаас өмнөх дарга нарын асуудал. Үүний дараа журам гарсан. Орон сууцны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Тэгэхдээ үүн дээр ТОС-ыг оруулах  ёстой. Журмаар энэ далайцтай ажлыг хийх нь зохиимжгүй. Хуульчилбал их амар болно.